Рио Тинто хагас жилд 7,6 тэрбум долларын ашигтай ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Рио Тинто хагас жилд 7,6 тэрбум долларын ашигтай ажиллажээ

Уул уурхайн томоохон компанийн нэг болох Рио Тинто компанийн эхний зургаан сарын ашиг 30 хувиар буюу 7,6 тэрбум доллараар өсчээ. Ийм их ашиг олсон нь Азид төмрийн хүдрийн эрэлт их байсантай холбоотой гэж дэлхийн эдийн засагчид тайлбарлаж байна. Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Том Албанисийн мэдэгдэж байгаагаар төмрийн хүдрийн үнийн өсөлт нь тус компанийн ашгийг нэмсэн ажээ. Эдийн засагчдын үзэж байгаагаар Рио Тинтогийн ашиг 2012 оны эхэн хүртэл үргэлжлэх төлөв ажиглагдаж байгаа юм. Долоон тэрбум долларын худалдан авалтын хоёр тэрбум нь Рио Тинто компани эргүүлэн авах нөхцөлтэй борлуулалт байжээ. “Азийн эрэлт болон төмрийн хүдрийн үнийн өсөлт зэргээс шалтгаалаад дараагийн 18 сарын туршид бид ямар нэгэн ашигтайгаар ажиллах болно” гэж Том Албанис цааш нь ярьсан байна.

Б.Болорсүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж