Булган аймгийн тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга, Засаг даргын зөвлөх, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн төлөөлөгчид оролцсон. Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сан, ХААН банк зэрэг байгууллагууд тариаланчидтай холбоотой мэдээллийг хүргэсэн.
Энэ онд аймгийн тариаланчид 43 мянган тариалалт хийхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа. Аймаг газар тариалангийн талаар бодлогын баримт бичгээ боловсруулсан төдийгүй га талбайг нэмэх бус нэгжээс авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх бодлого барин ажиллаж байна. Энэ ч үүднээс ОХУ-ын Красноярск мужтай хамтын ажиллагаа тогтоон ажиллаж байгаа юм.
Зөвлөгөөнөөс тариаланчдын хувьд төрөөс баримталж байгаа журам, хууль, аймгаас гаргасан захирамжийн хэрэгжилт газар дээрээ биеллээ олохгүй байгааг хэлж байсан юм. Малчид мал бүхий иргэд тариалангийн талбайг заасан хугацаанд чөлөөлөхгүй байх, тариаланчдын барьж босгосон хашааг сүйтгэх, тариалангийн талбайд хариулгагүй мал орох зэрэг зөрчил арилахгүй байсаар байгааг ч тэд онцолсон.
Аймгийн хэмжээнд 80 аж ахуй нэгж, 747 өрхийн тариаланч 89200 гад тариалангийн талбай эзэмшиж жилдээ 37мянган гад үр тариа, 1000 гад төмс хүнсний ногоо тариалж байна. Газар тариалангийн үйлдвэрлэл аймгийнхаа нийт хэрэгцээг 100 хувь хангаж чаддаг аймаг.
ЭХ СУРВАЛЖ: BULGAN.GOV.MN