“Эф Си Улаанбаатар” клуб шинэ бүрэлдэхүүнтэйгээр тоглоно

Хуучирсан мэдээ: 2017.04.26-нд нийтлэгдсэн

“Эф Си Улаанбаатар” клуб шинэ бүрэлдэхүүнтэйгээр тоглоно

“Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн 2015 оны мөнгөн медальт “Эф Си Улаанбаатар” клуб энэ жил шинэ залуу бүрэлдэхүүнтэйгээр, дээд лигт хүч үзэхээр боллоо. Багийн түлхүүр тоглогчид гэгддэг О.Баяржаргал, А.Чинзориг тэргүүтэй шилдэг тоглогчид буйраа сэлгэсэн тул залуу хөлбөмбөгчид нийслэлийн багийн төлөө чадах бүхнээ зориулна. Гэхдээ Япон дасгалжуулагч Фукуда багтаа “Хоромхон”-ы хамгаалагч байсан Помпэй Акил болон “Эрчим”-ийн хагас хамгаалалтын чухал хүн болоод байсан Милош Пересич нарыг эгнээндээ элсүүлээд байна. Өнгөрсөн улирлыг тааруухан эхлүүлсэн ч төгсгөлийг сайн хийж, дээд лигтээ үлдэж чадсан ч энэ жил илүү их хичээх хэрэгтэй боллоо. Учир нь тэдний өрсөлдөгчид бүрэлдэхүүнээ улам хүчирхэгжүүлж, туршлагатай болсон байгаа.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж