Ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургуулийн захирал Б.Батсайханыг өнөөдөр /2017.04.26/ ажлаас нь чөлөөлсөн билээ. Түүнийг ажлын хариуцлага алдсан гэж Нийслэлийн удирдлагууд үзэж байгаа юм.
Б.Батсайхан нь Eagle телевизийн нэвтрүүлэгт оролцож, “олон удаа бэлэг өгөхийг хүүхдүүд бэлгийн дарамт гэж ойлгодог” гэж доогтойхон хэлсэн удаатай. Тэгвэл тэрбээр найман жил тус сургуулийн захирлаар томилогдон ажиллажээ. Ингээд ажлаас халагдсан захирлын үүргийг дохионы хэлний багш н.Сарантуяа орлож байгаа юм. Одоогоор сургуулийн захирлын албан тушаалд хэнийг томилох нь тодорхойгүй байгаа аж.
Харин сошиалд идэвхтэй байдаг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өөрийн твиттер хуудаснаа “29 дүгээр сургуулийн захирлаар Б.Насанбаярыг тавьчихмаар байна. Тэр боловсролд хүнлэг сэтгэлтэйдээ баахан муулуулсан, хүнлэг хүнд орон зай байгаа юм байна” гэж бичжээ.
Үнэхээр цэнхэр үст Э.Цэрэн Б.Насанбаярыг гүтгэсэн үү, үгүй юу гэдэг нь одоогоор нотлогдоогүй. Хоёр эмэгтэйн асуудал шүүхийн шатанд байгаа билээ.
Т.НОМИН