Иванкагийн анхны гадаад айлчлал

Хуучирсан мэдээ: 2017.04.26-нд нийтлэгдсэн

Иванкагийн анхны гадаад айлчлал

-Ерөнхийлөгчийн охин Берлинд болох “Их-20”-ийн уулзалтад оролцох гэнэ-

Ерөнхийлөгчийн туслах гэх шинэ албанд зүтгэж, албан ёсоор төрийн албан хаагч болсон Иванка Трамп анхны гадаад айлчлалаа Германд хийхээр болжээ. Тэрбээр Берлинд болох “Их-20”-ийн уулзалтад оролцох юм. Түүнийг Германы канцлер Ангела Меркель хувийн шугамаар тусгайлан урьжээ.

ABC телевизийн мэдээлснээр Ерөнхийлөгчийн охин “АНУ-ын төрийн тэргүүний хамгийн ойрын бөгөөд хамгийн итгэлт зөвлөгчийн хувиар тэрхүү томоохон уулзалтад уригдсан” гэжээ. Иванка тэнд Меркель, Нидерландын хатан Максима, Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард, Канадын Гадаад хэргийн сайд Кристия Фрилэнд, Bank of America-гийн дэд тэргүүн Анн Финукейн зэрэг улс төр болон бизнес, санхүүгийн салбарын хүчирхэг эмэгтэйчүүдийн хамт дэд чуулганд оролцох аж.

Мөн Берлин дэх техникийн коллеж, АНУ-ын Элчин сайдын яамны үйл ажиллагаатай танилцаж, Еврейчүүдийн дурсгалын цогцолборт очиж, хүндэтгэл үзүүлэх гэнэ. Үдэш нь олон улсын улс төрийн нөлөө бүхий эрхмүүдийн хамт оройн зоог барьснаар хөтөлбөр нь өндөрлөх ажээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж