Америкийн ажлын байрны төлөө ав хийж, Америкийн худалдааны гэнэн бодлогыг ашигладаг хэмээн буруутгаж байгаа орнуудынхаа жагсаалтад Канадыг Трамп багтаасан тухай The New York Times сонин бичжээ.
"Манай сүүн аж ахуйг тэд юу болгосон нь ичгүүр гэж Трамп хэлээд бид Канад эсвэл хэн нэгэнд давуу байдлаа ашиглан манай фермерүүд ба ажилчдад юу учруулсныг давтуулж болохгүй” гэсэн утга санааг илэрхийлжээ.
Япон, Хятад хоёрыг экспортын залиланд буруутган гол шугамаасаа хазайсан гэдгээ Трамп хүлээн зөвшөөрсөн.
Цагаан ордны нэг эх сурвалж хэлснээр Ерөнхийлөгчийн аппарат долоо хоногийн хоёр өдөрт худалдаатай холбоотой асуудлыг авч хэлэлцэхээр болсон гэнэ. Энэ мэдээлэл нь Трампын гаргасан зарлигтай нийцэж байгаа. Зарлигаар “Америкийн барааг авцгааж, америкчуудыг хөлсөл”(Buy American, Hire American) гэсэн уриаг хэрэгжүүлэхийг холбооны засгуудад өгсөн байгаа. Дэд Ерөнхийлөгч Майк Пенс Япон, Өмнөд Солонгост айлчлахдаа протекционизмыг дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ.
"Тэрбээр, худалдааны асуудлаар өвчилсөн” гэж Стивен хэлжээ.Ерөнхийлөгчийн гол стратегич Бэннон, худалдаа нь Трампыг алдаршуулахад чухал гэж үзэж байгаа.
Трамп өнгөрсөн долоо хоногт гадаадын импорт үндэсний аюулгүй байдалд гай учруулж байна уу гэдгийг судлах удирдамжид гарын үсгээ зурсан байна. Хууль нь үндэсний аюулгүй байдлын асуудалтай холбоотойгоор болдын импортыг хязгаарлах боломжийг өгөх юм.
“Америк бүхнээс чухал" (America First) бодлогын хүрээнд хийж байгаа нэг чухал алхам нь энэ болж байна. Трамп энэ алхмаараа АНУ-ын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, америкчуудад зориулсан ажлын байрыг олноор байгуулна гэсэн эрмэлзэлтэй байгаа юм. Тэр нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг хязгаарлахад Хятадыг идэвхжүүлэхээр АНУ ятгаж байгаатай давхцан хийгдэж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР