Өчигдөр буюу наймдугаар сарын 4-ний байдлаар иений доллартай харьцах ханш чангарсан байна. Ийнхүү өнгөрсөн гуравдугаар сард болсон газар хөдлөлтийн дараанаас уналтад ороод байсан тус улсын эдийн засаг дахин сэргэх хандлага ажиглагдаж байгаа нь харагдаж байгаа юм. Даваа гаригийн байдлаар Японы иений доллартай харьцах ханш 76.29 болсон нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш сэргэсэн рекордыг эвдлээ. Тухайн үед ам.доллартай харьцах иений ханш 76.25 байсан юм. Бас нэг таатай мэдээлэл гэвэл Nikkei 225 индекс Японы хөрөнгийн биржэд 0,9 хувиар өсчээ. “Манай улсад тохиолдсон байгалийн гамшгийн дараах унаад байсан эдийн засгийг сэргээхэд маш хэцүү, дээр нь удаан байлаа. Харин бидний хичээл зүтгэл өнөөдөр харагдаж байна. Хэрвээ бид зөвхөн нэг талыг баримталсан өрөөсгөл бодлого баримталсан бол үр дүнд хүрэхгүй байсан болов уу” гэж Японы сангийн яам Иошихико Нода мэдэгдсэн байна. Иений доллартай харьцах ханш хөрөнгийн зах зээлд таатайгаар нөлөөлж байгаа юм. Тухайлбал Хонда Мотор компани энэ долоо хоногт 22,5 тэрбум иен буюу 288 сая долларын хувьцааны арилжаа хийсэн байна. Харин Европын “Мазда” компани 3,1 тэрбум иен буюу 40 сая долларын хувьцаа хийсэн ажээ. Энэ үзүүлэлт нь яах аргагүй иенийн өсөлтийн үр дүн хэмээн эдийн засагчид үзэж байна.
Б.БОЛОРСҮХ