Б.Чингүүн дахин богино хэмжээний кино хийж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Б.Чингүүн дахин богино хэмжээний кино хийж байна

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын хүү Чингүүн одоогоос хоёр жилийн өмнө Монголд богино хэмжээний киног дэлгэрүүлсэн гэхэд болно. Түүний “Анхны болзоо” богино хэмжээний кино нь онлайн хэрэглэгчдийн дунд хамгийн эрэлттэй нь байж, үзэгчдийн уярааж байсан. Түүнээс хойш “Соло”, “Миний сарнай”, “Гэрэл”, “The Last Moment” зэрэг олон богино хэмжээний кино хийж, үзэгчдийн дунд дараагийн уран бүтээл нь юу байх бол гэсэн хүлээлтийг үүсгээд байгаа аж. Тэгвэл залуу найруулагч Б.Чингүүн “Домгийн өглөө” хэмээх богино хэмжээний киног хийж байгаа гэнэ. Кино гэхээсээ илүүтэй кино шиг клип гэнэ. Дуучин Т.Ариунаагийн дуунд зориулан хийж буй кино шиг клип аж. “Домгийн өглөө” тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэнэ. 

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү. 

М.Урин 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж