Монголын аялал жуулчлалын мэдээллийн төв Жакарта хотод нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2017.04.27-нд нийтлэгдсэн

Монголын аялал жуулчлалын мэдээллийн төв Жакарта хотод нээгдлээ

Монголын аялал жуулчлалын мэдээллийн төвийн нээлт Жакарта хотноо 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр боллоо. Элчин сайд Ш.Батцэцэг, “Жабабэка” группын Ерөнхий захирал Пурномо Сисвопрасэтижо нар ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ энэхүү төв нь Индонезийн жуулчдад Монголын аялал жуулчлалын талаар бүхий л мэдээлэл өгөх, холбогдох байгууллагуудын хооронд гүүр болох зорилготойг онцлон тэмдэглэв.

Ирсэн зочдод зориулж, ЭСЯ-ны зөвлөх Д.Энхтайван Монголын аялал жуулчлалын салбарын тухай, “Mongolian Guide Tour” ХХК-ийн захирал Ч.Буянбадрах Монголын жуулчлалын гол чиглэлүүдийн талаар тус тус танилцуулга хийж, зочдын асуултанд хариулав.

Нээлтийн ажиллагаанд индонезийн аялал жуулчлалын 20 гаруй компанийн төлөөлөл оролцов.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж