Шинзо Абе өнөөдөр Путинтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2017.04.27-нд нийтлэгдсэн

Шинзо Абе өнөөдөр Путинтэй уулзана

Японы Ерөнхий сайд Шинзо Абе хоёр өдрийн айлчлал хийхээр ОХУ-ын нийслэлд Москвад хүрэлцэн ирлээ.

ОХУ болон Японы хооронд маргаантай байдаг Курилын арлуудад хоёр улс хамтран аж ахуй эрхлэх чиглэлд ахиц гаргана гэж найдаж байгаагаа Токиогоос мордохын өмнө Шинзо Абе сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Хоёр улсын хоорондох асуудлаас гадна дэлхий нийтийн тулгамдсан асуудлууд, тухайлбал, Хойд Солонгос, Сирийн асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй санал солилцох юм. ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлснээр Владимир Путин Шинзо Абетэй өнөөдөр уулзах юм.

Шинзо Абе ОХУ дахь айлчлалаа өндөрлөөд Их Британид очих юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж