Дональд Трамп 100 өдөрт юу амжуулав?

Хуучирсан мэдээ: 2017.04.26-нд нийтлэгдсэн

Дональд Трамп 100 өдөрт юу амжуулав?

Дональд Трамп АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш 100 дахь өдөр ирэх бямба гаригт буюу дөрөвдүгээр сарын 29-нд тохионо.

Тэрбээр 100 дахь өдрөө Пенсильванид тэмдэглэхээр төлөвлөжээ. Энэ үеэр Цагаан ордны дэргэдэх сэтгүүлчдийн холбооны хүлээн авалт болох аж. Гэхдээ ерөнхийлөгч Дональд Трамп энэ хүлээн авалтад очихгүй гэж мэдэгджээ.

Дональд Трампын ерөнхийлөгчөөр ажилласан 100 дахь өдрийг тохиолдуулан “ABC News” телевиз, “Washington Post” сониноос АНУ-ын иргэдийн дунд судалгаа явуулжээ.

Судалгаанд оролцогчдын 42 хувь нь Трампын 100 хоногийн ажил “Сайн” гэсэн үнэлгээ өгсөн бол 53 хувь нь түүнд тааруу дүн тавьжээ.

ДОНАЛД ТРАМПЫН 100 ХОНОГИЙН
“ОНЦЛОХ ӨДӨР“-ҮҮДИЙГ ЭРГЭН САНАЯ

ЭХНИЙ 50 ӨДӨР
 

2017.01.21 Дональд Трамп ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараа Цагаан ордонд нүүн ирж, Барак Обамагийн санаачилсан эрүүл мэндийн  системийн шинэчлэлийн тухай тогтоолд гарын үсэн зурав.

2017.01.22 Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалтаа биелүүлэхийн тулд чөлөөт худалдааны тухай Транс-Номхон далайн түншлэлээс АНУ гарах тогтоолд гарын үсэг зурлаа.

2017.01.23 Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай утсаар ярьжээ. Энэ өдөр тэрбээр Египетийн ерөнхийлөгч Абдел Фаттаха ас-Сиситэй хэлэлцээ хийв.

2017.01.24 Keystone XL болон Dakota Access газрын тос дамжуулах хоолойн барилгын ажилтай холбоотой тушаал буулгав. Ингэснээр олон жил маргаан дагуулсан бизнесийн болон байгаль орчны асуудалд цэг тавив.  

2017.01.27 Мексик улс АНУ-тай хиллэдэг хил дээрээ хана барих төсвийг гаргахаас татгалзаж байгаа талаараа твийтерт жиргэв.

2017.01.28 Ерөнхийлөгч АНУ руу орох дүрвэгсэд, тэр дундаа Сирийн дүрвэгсдийг хязгаарлах тогтоолд гарын үсэг зурлаа.

2017.01.29 Ажлаа хүлээж авснаас хойшхи арав дахь өдрөөс өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьжээ.

2017.01.31 АНУ-ын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдох нэр дэвшигчдийг тодруулав.

2017.02.09 БНХАУ-ын дарга Си Зиньпинд захидал бичлээ.

2017.02.11 Японы ерөнхий сайд Шинзо Абе АНУ-д албан ёсны айлчлал хийв.

2017.02.14 АНУ-ын Сенат Стивен Тёрнер Мнучанг сангийн сайдаар томилов. Мөн генерал Кита Келлоггаг аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөхөөр томилжээ.

2017.02.16 Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай хэлэлцээ хийлээ.

2017.02.17 Сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Энэ үед тэрбээр “Оростой хоёр  удаа утсаар ярьсан. Гэхдээ ямар нэгэн чухал яриа болоогүй” гэж мэдэгдэв.

Тэрбээр Мексикийн хил дээр хана барих төлөвлөгөө өөрчлөгдөхгүй гэдгээ баталгаажуулав.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер АНУ-ын хилийн аюулгүй байдал болон хууль бус цагаачидтай тэмцэх тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор мэдэгдэл хийв.

2017.02.23 Цагаачлалын тухай шинэ бодлого гаргалаа.

2017.03.11 Палестины удирдагч Махмуд Абасстай утсаа ярив. Энэ үеэр тэр Палестины удирдагчийн албан ёсны айлчлал хийхийг урив.  

Мөрийн хөтөлбөрийн амлалтаа биелүүлж байгаа тухайгаа тэр твийтертээ бичив. Хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэн. Samsung корпораци АНУ-ын аж үйлдвэрт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгааг тэрбээр онцолжээ.

ХОЁР ДАХЬ 50 ӨДӨР
 

2017.03.13 АНУ-ын өмнөд хил дээр хана барих асуудлаар 600 гаруй фирм өргөдөл гаргажээ. Үүний тусламжтайгаар тэрбээр хууль бус цагаачидтай тэмцэж чадна гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

2017.03.14 Ерөнхийлөгч Дональд Трамп  холбооны байгууллагуудын төсвийн үрэлгэн зардлын эх үүсвэрийг тодорхойлох чиг үүрэг өгөв.

2017.03.14 АНУ-д хүчтэй шуурга шуурснаас ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн айлчлал хойшиллоо. 

2017.03.18 Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний захиргаа АНУ-ын конгрессийн тагнуулын комисст Барак Обамагийн хүмүүс түүний сонгуулийн штабыг нууцаар тагнасан гэх баримтыг танилцууллаа.

2017.03.18 Дональд Трамп болон ХБНГУ-ын канцлер Ангела Меркель нар хэлэлцээрийн үр дүнгээ танилцуулав. Тэд Донбасс дахь дайны мөргөлдөөнд энх тайван тогтооход хамтарч ажиллахаа мэдэгджээ.

2017.03.20 АНУ-ын тагнуулын албанаас Дональд Трамп болон ОХУ-ын хооронд холбоо байгаа эсэхийг шалгав.

2017.03.24 TIME сэтгүүлд  ярилцлага өгчээ.

2017.03.25 Барак Обамагийн санаачилсан эрүүл мэндийн системийг хэвээр үргэлжлүүлэхээ мэдэгдэв.

2017.03.28 Трампын хүргэн, 36 настай Жаред Кушнер Цагаан ордонд шинээр байгуулагдсан Инновацийн хорооны захирлаар томилогдлоо.

2017.03.31 Цагаан ордон БНХАУ-ын дарга Си Зиньпины албан ёсны айлчлалын товыг зарлав.

2017.04.04 “БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын өмнө ямар ч тохиолдолд Хойд Солонгосын зүгээс ирж буй дайны аюулыг намжаана” гэж мэдэгдлээ.

2017.04.06 ХБНГУ-ын канцлер Анкела Меркелтай утсаар ярьж, зүүн Украины асуудлыг хэлэлцэв.

2017.04.06-2017.04.08 БНХАУ-ын дарга Си Зиньпин АНУ-д албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үр дүнд АНУ-БНХАУ хамтын ажиллагааны 100 өдрийн төлөвлөгөөг баталлаа.

2017.04.08 АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Дональд Трампад Хойд Солонгосын асуудлаар авах арга хэмжээг танилцуулав.

2017.04.14 Хойд Солонгос руу тэнгисийн цэргийн агаарын цохилт өгөх хүчин илгээсэн талаар мэдээлэл цацагдлаа.

2017.04.19 Гэвч дээрх мэдээлэл нь хуурамч байсан болж таарав. АНУ-ын тэнгисийн цэргийн цохилт өгөх хүчин Австрали руу сургуулилалт хийхээр явж байсан гэж дараа нь мэдэгдсэн юм.

БЭЛТГЭСЭН: Э.УРАНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж