У.Лхамсүрэн дэлхийн аваргыг хожлоор эхлүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

У.Лхамсүрэн дэлхийн аваргыг хожлоор эхлүүлэв

Энэтхэгийн Ченнай хотод залуучуудын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-нд эхэллээ. 20 хүртэлх насны залуусын оролцож буй уг тэмцээнд 30 орчим орны 69 бүсгүй оюун ухаанаа уралдуулж байна. Тэдгээрээс 34 нь олон улсын цол зэрэгтэй байгаа аж. Уг тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн дэлхийн чансаагаар 22-т жагссан олон улсын мастер У.Лхамсүрэн оролцож байгаа бөгөөд эхний тавилдаа Мексикийн шатарчинг ялсан байна. Залуучуудын ДАШТ-ий аваргууд энэ сарын 15-нд тодрох бөгөөд шатарчид швейцарь системээр 13 өрөг тоглох юм. Мөн саяхан Чехийн Пардубиц хотод болсон олон улсын нээлттэй тэмцээн болжээ. Үүнд 30 шахам орны 50 гаруй их мастер цолтог бүхий 279 шатарчин швейцарь системээр есөн тавилд өрсөлдсөн байна. Манай тамирчин олон улсын мастер Ц.Батчулуун зургаан оноогоор 28 дугаарт, Б.Гүндаваа 5.5 оноогоор 48-58 дугаар байр эзэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж