LED гэрэлтэй, ухаалаг дээс

Хуучирсан мэдээ: 2017.04.26-нд нийтлэгдсэн

LED гэрэлтэй, ухаалаг дээс

Дасгал хийх урам зоригийг тань нэмж, хөгжилтэй, сонирхолтой байх боломжийг бүрдүүлсэн LED гэрлэн “гоёл”-той ухаалаг дээс гарчээ.

Уг дээсийг эргүүлэн дээсдэх үед гэрлүүд нь тодорч гэрэлтэхээс гадна ухаалаг гар утастайгаа холбосноор та бүхий л мэдээллийг авах боломжтой.

Хэдэн удаа дээс эргүүлж үсэрсэн, хэдэн минут дасгал тань үргэлжилж байгаа, хэдий хэмжээний илчлэг шатаасан зэрэг нарийн мэдээллүүд утсан дээр чинь шууд харагдана.

Хэмжээ болон загвараасаа хамаараад 89,99-258 ам.долларын үнэтэйгээр онлайн дэлгүүрүүдээр худалдаалж эхэлжээ.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж