УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн шатанд зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжиж эхэлснээр хэдий хэмжээний зардал шаардаж байгаа, мөн бэлтгэл хэрхэн хангагдаж байгааг УИХ-ын гишүүн Г.Занданшатар тодрууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн тайлбараар бол Зорчих эрхийг хязгаарлах ял 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжих юм байна. Энэ ялыг хэрэгжүүлэхдээ БНСУ-ын туршлагыг авна, өөрөөр хэлбэл, тус улсын жишгээр ажиллах шийдэл гаргажээ. Урсгал зардалд 4.9 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зардалд 20 тэрбум төгрөг тус, тус шаардаж байгаа аж.