
Үндэсний соёл амралтын хүрээлэн энэ сард “Миний хайртай гэр бүл” аян өрнүүлж байгаа юм. Аяны нээлт өнгөрсөн долдугаар сарын 30-нд “Хүүхдийн хамгийн гоу шоу” тоглолтоор эхэлсэн. Тэгвэл маргааш ч гэсэн хүүхэд багачуудад зориулсан “Хүүхдийн хамгийн гоё шоу” тоглолт дахин болох гэнэ. Энэ удаагийн тоглолтод охидын “Anemone” хамтлаг, “Universe Best Songs” наадмын үзэгчдийн хайртай дуучин Н.Өнөдэлгэр болон циркийн уран бүтээлчид оролцох аж. Шоу тоглолтын үеэр хүүхэд багачуудын дунд хөгжөөнт, сонирхолтой тоглоом тоглуулж, супер хонжвортой сугалаа зэргийг явуулах юм. Сугалааны супер хонжвор нь нэг жилийн турш гэр бүлийнхэнтэйгээ Хүүхдийн паркт үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрх гэнэ шүү. Мөн гэр бүлийн хоолны шинэ багц худалдаанд гарна гээд олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулж байна. Шоу тоглолт маргааш 16.00 цагт Хүүхдийн паркт эхлэхийг дуулгая.
М.Урин