Бейонсег хайрлах бас нэгэн шалтгаан

Хуучирсан мэдээ: 2017.04.26-нд нийтлэгдсэн

Бейонсег хайрлах бас нэгэн шалтгаан

“Lemonade” цомгийнхоо нэг жилийн ойн өдрийн өглөө дуучин Бейонсе залуу эмэгтэйчүүдийг хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах шинэ зорилгоо танилцуулав. Дуучин бүсгүйн албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд Бейонсе “Formation Scholars” гэх урамшууллыг дөрвөн оюутанд олгох тухай дурдсан байв. Урлаг, уран зохиол, хөгжмийн салбарт, эсвэл африк-америк судлалын чиглэлээр суралцаж байгаа, суралцах гэж байгаа, төгсөх гэж байгаа хамаагүй дөрвөн эмэгтэйд тусгай тэтгэлэг олгох гэнэ.

Энэхүү тэтгэлэг 2017-2018 оны хичээлийн жилд хамаарах бөгөөд Бостон дахь Берклийн хөгжмийн коллеж, Вашингтон ДиСи дэх Ховардын их сургууль, Нью-Йоркийн Парсоны дизайны сургууль, Атланта дахь Спелмэний коллеж гэсэн сургуулийн оюутнууд хамрагдах боломжтой аж.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж