Дэлхий улс орон бүрт удаан задардаг, байгальд шингэдэггүй хог хаягдлын асуудал хурцаар тавигдах болсон. Эдгээр хаяг хаягдлын багагүй хувийг эзэлдэг пластик буюу бидний хэлж заншсанаар гялгар уут юм. Дэлхийн хэмжээнд жил бүр 80 сая тонн полиэтилен үйлдвэрлэн гялгар уут сав баглаа боодол хийдэг аж. Эдгээр гялгар уутнууд нь байгальд задралгүйгээр олон зуун жил болдог ба амьтдын амьдралд ч сөргөөр нөлөөлөх болсон.
Харин эдгээр гялгар уутны хог хаягдлыг шийдэж, тун хялбархан зардал багатай хэрнээ байгальд ээлтэй аргыг Кембрижийн их сургуулийн судлаачид нээжээ.
Тус эрдэмтдийн баг зөгийн үүрний лаваар хооллодог төөлүүр хорхойн авгалдай нь гялгар уутыг мөн адил иддэг болохыг тогтоосон байна.
Төөлүүр хорхой гялгар цаасыг идэн шингээх үед ямар химийн урвал явагдаж байгааг бүхэлд нь судалж чадах аваас энэ нь байгаль орчны бохирдолтой тэмцэхэд томоохон ахиц дэвшил болно.
Т.МӨНХ