Богд ууланд таван га газар шатжээ

Хуучирсан мэдээ: 2017.04.26-нд нийтлэгдсэн

Богд ууланд таван га газар шатжээ

Дархан цаазат Богд хан ууланд өнөөдөр /2017.04.26/ түймэр  гарчээ. Нүхтийн аманд түймэр гарч буй тухай дуудлага 30-40 минутын өмнө ОБЕГ-ын шуурхай албаны 101 тоот утсанд ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Гал унтраах ангийн гал сөнөөгч нар галыг унтраахаар ажиллаж байгаа юм.

Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар анги болон Нийслэлийн Аврах анги, Аврах тусгай ангийн 60 гаруй албан хаагч түймрийн голомтод очин ажиллаж байна. Одоогийн байдлаар 5 га талбай түймэрт шатсан байна. Гал сөнөөгчид гал түймрийг газар авахуулалгүй шуурхай унтраахаар ажиллаж байна. Ард иргэдэд анхааруулахад, энэ сарын 26-наас эхлэн ихэнх нутгаар огцом дулаарч, хуурайшилт ихтэй байх тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, цогтой үнс, нурмыг ил задгай асгахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж