Татварын албаныхан түүхэн баримтат кино бүтээж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Татварын албаныхан түүхэн баримтат кино бүтээж байна

Татварын алба үүсч, хөгжсөний 100 жил, шинэ үеийн татварын алба байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан түүхэн баримтат киног бүтээж байгаа билээ. Ерөнхий найруулагчаар нь саяхан Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан найруулагч А.Эрдэнэбаяр, зөвлөхөөр түүхийн ухааны доктор Б.Бат-Очир нар ажиллаж байгаа аж. Тус кино багийнхан  эзэн Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтий аймагт өнгөрсөн сарын 26-27-ны өдөр ажиллан аймгийн татварын хэлтсийн хамт олонд  түүхэн кинонд  дүрээ мөнхлөх ховорхон  боломж олгожээ. Киноны зураг авалтад Хэнтий аймгийн Татварын хэлтсийн үе үеийн дарга нар, ахмад ажилтнууд урилгаар оролцжээ. Түүнчлэн энэ үеэр Хэнтий аймгийн татварын хэлтсийн нийт ажилтнуудад доктор Б.Бат-Очир “Өөрийгөө хэрхэн хайрлах вэ” сэдвээр сонирхолтой, сургамжтай лекц уншин толилуулжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж