Асасэкирюү Б.Дашням Японы иргэн боллоо

Хуучирсан мэдээ: 2017.04.26-нд нийтлэгдсэн

Асасэкирюү Б.Дашням Японы иргэн боллоо

Монголын сүмоч Асасэкирюү Б.Дашням иргэншлээ сольж, Япон улсын иргэн болжээ. Тэрбээр өнгөрсөн даваа гаригт Японы иргэн болсон батламжаа авсан байна.

Өдгөө 35 настай ахмад сүмоч Б.Дашням зодог тайлсны дараа ч сүмогийн ертөнцдөө үлдэж, ояката болох хүсэлтэй тул ийнхүү иргэншлээ солиход хүрчээ. Өнгөрсөн 20-иод жилийн амьдралаа Японд өнгөрүүлсэн тэрбээр 2000 онд мэргэжлийн сүмод хөл тавьсан юм. Макүүчи зиндаанд 57 башёд барилдахдаа сэкиваки цолд хүрч байв.

Гэвч өнгөрсөн жилийн кюүшю башёд макүшитад унах хүртлээ амжилт нь буурч, цолтой бөхчүүдийг тодорхойлдог сэкитори гэх статусаа алдсан билээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж