Т.Цэрэндолгор мастеруудын дэлхийн наадамд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.04.24-нд нийтлэгдсэн

Т.Цэрэндолгор мастеруудын дэлхийн наадамд түрүүлэв

Шинэ Зеландын Оакланд хотноо ахмадын буюу мастеруудын дэлхийн наадам дөрөвдүгээр сарын 21-д эхэллээ. Дөрвөн жил тутамд нэг удаа болдог тус наадамд дэлхийн 165 орны 28 мянга гаруй тамирчин өрсөлдөж байна. Тус тэмцээнд манай улсаас 30 тамирчин оролцож байгаагаас зээрэнцэг шидэлтийн 75-79 насны эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Т.Цэрэндолгор 20,9 метр шидсэн амжилтаар алтан медаль хүртэж, багийнхаа медалийн салхийг хагаллаа. Энэ төрөлд АНУ, Австралийн тамирчид мөнгө, хүрэл медаль хүртжээ.

Ес дэх удаагийн тус наадамд оролцож буй Монголын багийн тугийг сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөх Б.Болормаа өргөн оролцжээ. Монголын баг тамирчид тус тэмцээнд 2003 оноос эхлэн оролцож эхэлсэн юм.

Мастеруудын дэлхийн наадмын тэмцээн уралдаан үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 30-д өндөрлөнө.

 

Мастеруудын дэлхийн наадамд оролцож буй Монголын багийн медалийн салхийг Т.Цэрэндолгор хагаллаа. Тэрбээр зээрэнцэг шидэлтээр 75-79 насны ангилалд өрсөлдөж, АЛТАН медаль хүртээд байна.

 

Мастеруудын дэлхийн наадмын зээрэнцэг шидэлтээр ОУХМ Т.Цэрэндолгор алтан медаль хүртээд байна. 2017.04.21 Шинэ Зеландын Оакланд хот.

Шинэ Зеландын Оакланд хотноо болж буй мастеруудын дэлхийн спортын наадамд дөрөвдүгээр сарын 21-30-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд оролцох баг тамирчдыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГазраас үдэн гаргалаа. 2017.04,13

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж