МАХН-ын дарга Н.Энхбаяр удахгүй эргэж ирнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

МАХН-ын дарга Н.Энхбаяр удахгүй эргэж ирнэ

МАХН-ын даргын эрүүл мэндийн байдал болон тус намын хийж буй ажлын талаар МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалаас тодрууллаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр Сөүлд мэс засал хийлгээд гурав хонож байна. Та нар холбоотой байгаа юу, эрүүл мэндийн байдал нь ямархуу байгаа вэ?

-Хагалгаа сайн болсон. Эрүүл мэнд нь хэвийн, сайжирч байгаа. Бид утсаар байнга холбогдож байна. Удахгүй буцаж ирнэ. Дараагийн долоо хоногоос ирэх байх.

-Н.Энхбаяр даргыг эрүүл мэндийн шалтгаанаар бус ирэх жилийн сонгуулийн мөнгө босгох гэж явсан гэсэн мэдээлэл бас гарах болсон байна?

-Янз бүрийн л юм ярьж байх шиг байна. Хүний эрүүл мэндийн асуудлыг тэгж мушгиж болохгүй л дээ.

-Танай намаар сонин юутай вэ?

-Их хуралдайн үеэр орон даяар явуулсан санал асуулгын дүнгээр мэдээллийн сан үүсгэж байна. Үүнийгээ интернэтэд оруулж нийтийн хүртээл болгох гээд завгүй сууцгааж байна даа. МАХН өөр байранд шилжиж орохоор болсон. Одоогоор хаана орох вэ гэдгээ судалж байна. Хуучин байр тохь муутай, дээврээс нь ус гоождог, агааргүй гээд хүндрэлүүд байсан. Хүмүүсийн эрүүл мэндэд ч сөрөг юм байна. Тэгээд нүүхээр болсон. Н.Энхбаяр даргыг эргэж ирэхээр ирэх долоо хоногоос манай ажил эрчимжинэ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж