С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2017.04.20-нд нийтлэгдсэн

С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр амьд сэрүүн байсан бол энэ өдөр 55 нас хүрэх байсан юм. Уламжлал ёсоор гэр бүл, найз нөхөд, намын хамтран зүтгэгчид нь болон “Зориг” сангийнхан түүний дурсгалыг хүндэтгэж, хөшөөнд нь цэцэг өргөлөө.

Цэцэг өргөх ёслолын үеэр С.Зориг агсны ах С.Баяр ингэж хэллээ. “Хэрвээ дүү маань өнөөдөр амьд сэрүүн байсан бол 55 нас хүрэх байлаа. Энэ өдрийг өөдрөг сайхан эерөг талаас нь жил бүр дурсдаг. Жилд хоёр удаа хөшөөн дээр ирж, цэцэг өргөдөг. Өнөөдрөөс гадна түүний амь насыг хөнөөсөн арванхоёрдугаар сарын 2-д мөн ирдэг. Энэ хэргийн талаар сүүлийн үед их мэдээлэл гарсан. Ар гэрийнхэний зүгээс С.Оюун бид хоёр байр сууриа илэрхийлсэн. Одоогоор нэмж хэлэх зүйл байхгүй байна. Цаашид энэ өдрийг өөдрөг сайхан эерэг талаас нь дурсан санах болно. ” гэсэн юм.

С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх арга хэмжээнд С.Оюун, С.Баяр нараас гадна УИХ-ын гишүүн Л.Болд, Н.Батзандан нараас гадна “Зориг” сангийнхан, найз нөхөд, хамтран зүтгэгчид нь хүрэлцэн ирлээ.

Энэ өдөр МУИС-ийн С.Зоригийн нэрэмжит лекцийн танхимд /С.Зориг агсны хичээл зааж байсан танхим/ Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, Ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг С.Амарсанаа оюутнуудад зориулж, С.Зоригийн тухай, ардчиллын тухай лекц уншлаа. Мөн Монголын Үндэсний музейд С.Зоригийн тухай бэсрэг үзэсгэлэн нээлтээ хийсэн юм.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд нь цэцэг өргөлөө 2017.04.20.

С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх арга хэмжээнд С.Оюун, С.Баяр нараас гадна УИХ-ын гишүүн Л.Болд, Н.Батзандан нараас гадна “Зориг” сангийнхан, найз нөхөд, хамтран зүтгэгчид нь хүрэлцэн ирлээ. 2017.04.20

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж