Гурав дахь хөршийн тухай гунигтай мөрөөдөл | News.MN

Гурав дахь хөршийн тухай гунигтай мөрөөдөл

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Гурав дахь хөршийн тухай гунигтай мөрөөдөл

Тавантолгой ордод ажиллах стратегийн хөрөнгө оруулагчийн шалгаруулалтын талаар хэн ч шинэ мэдээлэл өгөх зүрхгүй болсныг та бид харж байна. ОХУ ба БНХАУ-ын нутгаар нүүрс тээвэрлэх гарц нээгдээгүй учраас Тавантолгой ордын тухай тодорхой мэдээлэл цацагдах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, Монголын Засгийн газрын Ажлын хэсэг өдийг хүртэл чадах бүхнээ хийсэн. Хойд ба Өмнөд хөршөөр дамжуулан нүүрс зөөх тээврийн үнэ, маршрут, боомтыг Ажлын хэсэг тохиролцож дийлэхгүй байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар зургадугаар сард хөршүүддээ стратегийн айлчлал хийгээд ч үр дүн гарсангүй. Товчхондоо, Тавантолгой ордын хэлэлцээрийг ОХУ ба БНХАУ барьж байна. Монголын Засгийн газрын Ажлын хэсэг хүнд нөхцөлд ажиллаж байгааг дахин тэмдэглэе.

Хөрш их гүрнүүдийн эдийн засаг, улс төрийн сонирхлыг давж, Монголын эрх ашгийг шингээсэн үр дүнтэй хэлэлцээр хийх үе шат бүрт бэрхшээл учрах болов. Бензингүй болох, эсвэл урд хилийн боомтуудаар дамжих тээврийн үнийг нэмэх, хаах магадлал өндөр хэвээр байна. Эрээн-Тянжиний хооронд ачаа тээврийн тарифийг нэмсэн Хятадын талын гэнэтийн шийдвэр нь сүүлийн жишээ. Тавантолгой ордын хэлэлцээрийг хийж буй Засгийн газрын Ажлын хэсэг, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Ажлын алба хооронд санал зөрөлдөөн байж болох хэдий ч эцсийн дүндээ Хятад ба Оросын сонирхлын өмнө нийт монголчууд хүч мөхөстөж буйг өнөөгийн үйл явц харуулна.

Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд ердөө ганц жилийн өмнө нэмэлт шинэчлэл орсон юм. Тэрхүү шинээр орсон цөөн өгүүлбэрт чухал агуулга бий. Эрхэм монгол хүн та анхааран  уншина уу.

“Гадаадын аль нэг орноос хийгдэх хөрөнгө оруулалтын хувь, хэмжээг гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байлгах бодлого баримтална. Гадаадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, стратегийн ач холбогдолтой салбарт хөрш орон, өндөр хөгжилтэй бусад орноос оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг тэнцвэртэй байлгах бодлого баримтална” гэжээ.

Тавантолгой ордын хэлэлцээрт орж буй “Оросын төмөр замуудын нэгдэл” ба “Шинхуа”  компани нь төрийн өмчит аж ахуйнууд. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гажуудах ойрхон болсныг хэлэлцээрийн явц харуулдаг. Хэлэлцээрийн ширээн дээр эдгээр компани нь зөвхөн тамга хөзөр тавих чадамжтай. Тавантолгойн нүүрс өөр хаачих билээ? Эсвэл Оросын төмөр замуудаар тээвэрлэгдэнэ. Үгүй бол “Шинхуа” компанийн төмөр замын сүлжээнд нэвтэрнэ. Бас нэг тохиолдолд Хятадын Төмөр замын газраас төрийн мэдлийнх нь төмөр замын хэсгийн сүлжээнд нэвтрэх зөвшөөрөл авна. Нүүрсээ онгоцоор Япон, Солонгос, Европ руу зөөнө гэх биш. Зайлшгүй хөршүүдээсээ төмөр замын транзит тээврийн үнэ авна. Дараа нь сүлжээнд нь нэвтрэх зөвшөөрөл хэрэгтэй. Бүтвэл боомтуудад нь хүрнэ. Боомт шийдэгдвэл шилжүүлэн ачих терминал гуйна. Ванинод хөлдүү нүүрсээ гэсгээх, Тянжиний өндөр ачаалал дунд учир жанцангаа олох хэрэгтэй. Хамгийн сүүлд, бараг хамгийн хялбар ажил нь нүүрсээ гаргах  зах зээл, зарах үнэ гэх мэт болчихоод байна.

Эдгээр олон давааны зөвхөн эхний хэсэг дээр Тавантолгойн хэлэлцээр гацчихаад байгаа билээ. Транзит тээврийн тохиролцоонд хоёр хөршийн алинтай нь ч Монголын Засгийн газар хүрээгүй. Энэ үйл явц өнгөрсөн жил хүрээд зогссон тэр хэсэгтээ  таг чиг хэвээрээ байгаа бөгөөд манай төрийн өндөрлөгүүд айлчилж очоод ч ахиц дэвшил гараагүй юм. Эрхэм уншигч хэрэвзээ санаж буй бол Оросын төмөр замаар дамжин өнгөрөх тохиолдолд тарифын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн ерөнхий амлалтаас өөр юу ч та бид нэмж сонсоогүй. Өнгөрсөн жил болсон хэлэлцээр ба манай сайдад Якунин даргаас илгээсэн ёсорхуу захианаас өөрийг бид шинээр олж сонсоогүй. Ямар ч байсан тэрхүү захидал ба тогтоолыг танд дахин хүргэе.

Хүндэт Баттулга сайд аа,

ОАО РЖД нь Монгол улсаас Соловьевск – Ванино ба Владивосток станцуудаар төмөр замын хэрэгслээр дамжих ачааны тээвэрлэлтийн үнийг явуулах тухай Таны хүсэлтийг авч хэлэлцлээ.

ОХУ-ын төмөр зам, Монгол улсын төмөр замын байгууллагууд нь Ерөнхий транзит үнийн оролцогч нар бөгөөд Орос улсын төмөр зам Монгол улстай зөвшилцөх байдлаар транзит ачааны тээвэрлэх үнийн дүнгийн тооцоог Ерөнхий транзит ханшаар боддог ба ачааны зэрэглэл, вагоны ачилт ба бусад үзүүлэлтээс хамаарч нэмэлт коэффициентууд ашигладаг. Тухайн нэмэлт коэффициентуудыг ашиглах дүрэм нь Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн оролцогч улсуудын хооронд 2010 онд ачаа тээвэрлэх Төмөр замын үнийн бодлогод тусгагдсан.

1992 оны аравдугаар сарын 19-ний өдөр Москва хотноо батлагдсан Монгол улсаас ОХУ-аар дамжин далай руу гарах ба транзит тээвэрлэлт хийх талаарх ОХУ, Монгол улсын Засгийн газар хооронд байгуулсан тогтоолын дагуу  ОАО РЖД нь Монголоос Оросын төмөр замаар, мөн Алс Дорнодын зогсоолуудаар дамжих транзит ачаа тээвэрлэлтийн таатай үнийн бодлогыг бүрдүүлж байна. 2010 оны гуравдугаар сарын 10-11-нд зохиогдсон РЖД ба Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн мэргэжилтнүүдийн оролцсон уулзалт дээр Монгол улсаас Оросын Алс Дорнод зүгийн зогсоолууд руу нүүрсний транзит тээвэрлэлт хийх боломжтой эсэх талаар яригдсан. Үүнтэй холбогдуулан Монгол улсаас Наушки ба Соловьевскийн гаалиар дамжин Алс Дорнодын боомтоор гуравдагч орнууд руу хүрэх нүүрс тээвэрлэлтийн бууруулах коэффициент 2010 онд 0.48 хэвээр үлдэхийг Танд мэдэгдэж байна. Тиймээс Соловьевск – Ванино ба Владивосток станцууд руу 68 тонн даацтай вагоноор (хагас вагон) 1 тонн чулуун нүүрс тээвэрлэх ханш 26.3 швейцар франк болно. Энэ нь Ерөнхий транзит ханшаас 65 хувиар бага байна (0.9 бууруулах коэффициент ба хоёрдугаар зэрэглэлийн ачааг 40 тонноос их даацтай ачихад хэрэглэх 0.8 коэффициентүүдийг тооцоод).

2010 онд олон улсын харилцаан дахь ачаа тээвэрлэх Тусгаар улсуудын холбооны нийгэмлэгийн оролцогч улсуудын Төмөр замын үнийн бодлогыг ОАО РЖД-ийн сайтын (www.rzd.ru ) ”Ачаа тээвэрлэгчдэд” буланд байрлуулсан болно.

Хүндэтгэсэн ОАО РЖД-ийн Ерөнхийлөгч В.И.Якунин
Монгол улсаас ОХУ руу дамжин экспортын ачааг тээвэрлэх тухай протокол


Эрхүү хот                                                                 
           2010 оны 9-р сарын 8

Тус уулзалт нь Байкалийн олон улсын форумын үед болсон ба уулзалтад дараахь хүмүүс оролцлоо.

ОХУ Тээврийн сайдын орлогч Недосеков А.Н.

Монгол улсын Зам тээвэр, барилга, хот төлөвлөлтийн Дэд сайд Гансүх А.

Уулзалтын явцад Талууд ОХУ-ын газар нутаг дахь төмөр замын тээвэрлэлтийн транзит үнийн бууруулах коэффициентийн талаарх асуудлуудыг авч хэлэлцэв.

Талууд 2010 оны 2-р сарын 25-ны өдөр Владивосток хотод Орос- Монгол –ын Засгийн газар хоорондын комиссийн тээврийн Ажлын хэсгийн 7-р хурлаас гаргасан шийдвэрүүд ахицтай яваад таатай байгаагаа мэдэгдлээ.

 Талууд 2010 оны 6-р сарын 24-ний өдөр Монгол улсын Их хурлаас баталсан “Төмөр замын тээврийн бодлого”,  мөн “1520 мм-ийн орон зай” -н хөгжил, хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэхийн ач холбогдлыг онцгойлон тэмдэглэв.

Талууд 2010 оны 4-р сарын 09-ний өдөр ОАО РЖД-ийн  Ерөнхийлөгч В.И. Якуниний захидлаар батлагдсан, 2010 оны ТП СНГ 3.1.3.4.3.8. зүйлд заасан бууруулах коэффициентууд, бусад альтернатив чиглэлтэй харьцуулахад ОХУ-ын газар нутгаар төмөр замаар тээвэрлэх транзит бараанд Монголын хувьд өрсөлдөхүйц таатай нөхцөл бүрдүүлж байна гэж үзлээ.

Талууд одоогийн хэрэглэгдэж буй бууруулах коэффициентуудыг 25 жил ба түүнээс дээш хугацаатай Монгол улсаас Оросын төмөр замаар Наушки ба Соловьевск гаалиар дамжин Оросын боомт ба хилийн бүсээр гуравдагч орнууд руу хүрэх эрдсийн экспортын тээвэрлэлтэд ашиглагдах тал дээр цаашид хэлэлцэхээр тогтлоо.

Монгол улс ойрын хугацаанд Наушки ба Соловьевск гаалиар дамжих төмөр замын тээвэрлэлтийн төлөв хэмжээний талаарх мэдээллийг өгнө.

Монгол улсаас ОХУ-аар дамжин экспортын ачааг тээвэрлэх Засгийн газар хоорондын Тогтоолын төслийг бэлдэх зорилгоор Ажлын хэсэг байгуулах.

Орос улс Монгол улсад шинэ төмөр замын бүтэц бий болгоход ОАО  РЖД-ийн  оролцоо чухал гэж тус тус үзсэн байна.

Дээрх баримт бичгүүдийн хүрээнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хоёр улсын яам, агентлагуудын хооронд хэлэлцээр үргэлжилсэн. Харин үр дүн, ахиц хэлэлцээрт гараагүйг уншигчид мэднэ.

Өөрчлөгдсөн зүйл нь хойд чиглэлд барих төмөр замын ажилд хамтран оролцож, санхүүжилт гаргах тухай яригдаж байсан БНСУ-ын компаниудын нэгдэл, Японы дөрвөн том компанийн нэгдэлтэй Оросын Төмөр замуудын нэгдэл өөрөө хэлэлцэж тохирох шинэ нөхцөл үүссэн юм. Оросууд Япон, Солонгосын талтай өөрсдөө тохиролцох хувилбар нь эргээд хойд чиглэлийн шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг эрсдэлд оруулж байна. Монгол улс шинэ чиглэлийн төмөр замтай болж чадах эсэхэд одоо эргэлзэх шалтгаан гарсан. Япон, БНСУ-ын тал “Шинэ төмөр зам” төсөлд оролцохгүй тохиолдолд санхүүжилтийг хаанаас гаргах вэ. Орос-Монголын компаниуд “Тавантолгой” төсөлд 18:18 харьцаагаар хувь эзэмшиж орно гэсэн шинэ томъёоллыг Засгийн газрын Ажлын хэсэг мэдээлсэн ба монголчууд 18 хувьдаа тохирсон хөрөнгө оруулалт хийж чадахгүй бол Шинэ төмөр замын ажил хөдлөхгүй. Сибирь хүрэх шинэ төмөр замын ажил хийгдэхгүй байх нь Оросын талд ямар ч хохиролгүй. Тэд “Тавантолгой” төслийн 18 хувийн оролцоогоо баталгаажуулсан байх нь стратегийн хувьд эхний зорилт нь юм. Харин монголчуудад эдийн засгийн хохиролтой. Төрийн бодлого хэрэгжихгүй байх уршигтай.

Түүнчлэн, 18 хувьдаа тохирсон урьдчилгаа төлбөр өгөхийг Монголын тал оросуудаас шаардана. “Тавантолгой” төсөлд оролцуулсны төлөө авах тэрхүү урьдчилгаа төлбөрийг ОХУ-ын ДУМ батлахгүй хэмээн гэдийх өндөр магадлалтай юм. “Улаанбаатар төмөр зам” нэгдлийн 50 хувийг эзэмшдэгийн хувьд оросууд манай угтуулан тавьсан нөхцөлүүдээс татгалзаж чадна. Харин Шинхуа группийг “Тавантолгой” төсөлд оролцуулбал Хятадын тал 40 хувийн оролцоонд тохирох урьдчилгаа мөнгийг Монголын Засгийн газарт өгнө. Тэрхүү 40 хувийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлаас баталгаажуулах нь сонин. Оросын ДУМ ба Хятадын Ардын Их хурал Тавантолгой ордын ашиглалтын ажилд ийнхүү хүссэн хүсээгүй оролцох юм. Учир нь Оросын “Төмөр замуудын нэгдэл”, “Шинхуа” хоёулаа төрийн мэдлийн компани. Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дахь  “…гадаадын төрийн өмчит компанийн оролцоог хязгаарлана…” гэсэн заалт ийнхүү зөрчигдөж байна. Түүнчлэн, гадаадын аль нэг улсын хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын гуравны нэг хувиас хэтрэхгүй байх тухай Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал Тавантолгой ордын хэлэлцээр дээр дахин алдагдаж байна. Шинхуа группийн оролцоо 40 хувь болж, урьдчилгаа төлбөр болон төслийн санхүүжилтэд мөн хэмжээний мөнгө өгнө гэвэл Хятад улсын манай эдийн засагт оруулсан хөрөнгө гуравны хоёроос дээш давна.

Шинхуа нь Тавантолгой ордын хэлэлцээрийн эхний шатанд Японы компанитай хамтран оролцсон. Гэвч хэлэлцээрийн төгсгөлд япончууд том ширээнээс холдон, Шинхуатай дахин тохиролцох нөхцөл авсан билээ. Тавантолгой ордын коксжих нүүрсний төлөө Хятад нь Японы өрсөлдөгч юм. Хятад улсад хэрэгцээ нь байхад тэд манай нүүрсийг өөрийн нутгаар чөлөөтэй нэвтрүүлэн, Япон буюу өрсөлдөгчийнхөө зах зээлд оруулахыг хүсэхгүй. Тиймээс Тавантолгой ордын хэлэлцээрт өдгөө Орос ба Хятадын тал улс төр, эдийн засгийн сонирхлоор өөрсдийн нүүдлийг хийгээд байна. Үүнийг л хэлэлцээрийн эхний шатны “үр дүн” гэж нэрлэе дээ. Хөршүүдийн ашиг сонирхол нь манай улсын гурав дахь хөршийн бодлогыг бүдгэрүүлсэн юм. Коксжих нүүрсээ гуравдагч зах зээлд гаргах монголчуудын мөрөөдөл “Тавантолгой” төсөл дээр баталгаажих бус, харин ч төвөгтэй нөхцөл үүсчээ.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дахь өөр нэг чухал заалт нь “Гадаад худалдааны дамжин өнгөрөх тээврийн нөхцөлөөс хэт хараат байдлыг бууруулж, далайд гарцгүй орны хувьд тээврийн салбарт хөрш орнуудтай хоёр болон гурван талын урт хугацааны, харилцан ашигтай хэлэлцээр байгуулна. Экспортын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах далайн боомтуудтай болох, боомт хүртэл тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ” гэжээ. Монгол улс өөрийн далайн боомттой болъё гэсэн саналыг манай мэргэжилтнүүд гаргадаг. Тэгвэл дундаж хүчин чадалтай буюу жилд 7-8 сая тонн нүүрс буулгаж, ачих, агуулах бүхий цогц терминалыг шинээр байгуулах зардал нь 120-130 сая ам. доллар  гэсэн тооцоо бий. Гол нь хөрөнгө нь байлаа ч ийм терминал байгуулах өөрийн чөлөөт бүстэй болох, түүндээ саадгүй хүрэх замтай болно гэдэг том даваа наана нь бий.  

“Тавантолгой” төслийн ажлыг гацаах тусам Монгол улсын эдийн засагт хохиролтой болсоор байна. Өмнийн говийн дэд бүтцийн цогц шийдэл болсон Цахилгаан станцын бүтээн байгуулалт Тавантолгойн шалгаруулалтыг хүлээн гацаж байгаа. Хэрвээ 600 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц баригдахгүй бол “Оюутолгой” уурхайн хэвийн ажиллагаа хангагдахгүй. “Оюутолгой” уурхай  Өвөрмонголоос эрчим хүчээ авахыг оролдож байгаа боловч Хятадын тал элдэв саад учруулсаар байгааг өнгөрсөн тавдугаар сард болсон Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээс монголчууд ойлгосон. Оюутолгой ирэх жилээс үйлдвэрлэлээ эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй. Гэвч эрчим хүчний найдвартай эх үүсвэргүй  тус орд эдийн засагт өгөөжөө өгч эхлэх цагийг тодорхой хэлэхэд эрт.

Тавантолгой ордын стратегийн хөрөнгө оруулагч буюу манай хоёр хөрш Монголын эдийн засгийн гол түлхүүрийг атгасан хэвээр байна. Хэлэлцээр хүнд нөхцөлд дахин үргэлжилнэ.

Л.Болормаа

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2011-08-05 202.131.233.187

gargalgaa n baihgui baina gargalgaa haana baina ve bh l yostoi doo ene ch geoploitikiin tom asuudal biz harin hun shuumjleh durtai erhemuuded neg zuil helehed sanaa baivach sachii n hurehgui baina shdee ene mongolchuudiin gehdee yavaandaa gargalgaagaa olj l taaraa olj l taaraa

Avatar

Зочин 2011-08-05 115.187.88.99

Uul nx Horshuudeesee holhon baij dayarchlal gedeg ovchingoos salj baruunikhni luivrin togloomnoos garch busdigaa dagaj duriakhguigeer oorsdiin heregtseeg dotooddoo buren hangaj busad ornuudaas haraat bus boloh talaar Undesnii bodlogin har haitsagtai bolmoor um

Avatar

Зочин 2011-08-05 114.166.233.114

Цөмийн хаягдал булах тухай гэрээ хэлэлцээр яригдаад удаж байна Монгол улсыг төлөөлөж Элбэгдорж Обаматай юу ярьсан бэ тун тодорхойгүй байна Гэтэл энэ удаа Обамагийн биет төлөөлөгч Америкийн дэд ерөхийлөгч Монголд ирэх гэж байна Тэд монголд юун тухай яриа хийх гэж байна вэ Монголд цөмийн хаягдал булах гэж улайрах нь түүний ард Америк япон солонгос тайваны ашиг сонирхол давхар байгааг бид харах хэрэгтэй Гадаад бодлогоор хамаагүй тоглож болохгүй Орос хятад ч ялгаагүй цөмийн түлшээ хаана хаяхаа шийдэж чадаагүй хэрнээ цөмийн станц бариад л байнаМонгол орон тэдний бохир хаягдалаар сөнөөж мөхөөх аюул байгааг бид бүгд мэдэж байгаа Төрийн тэргүүн нь мятрашгүй монголоо хамгаалах байтал тэр гадаадруу байнга яваад юу хийгээд байна вэ

Avatar

Зочин 2011-08-05 114.166.233.114

Цөмийн хаягдал булах тухай гэрээ хэлэлцээр яригдаад удаж байна Монгол улсыг төлөөлөж Элбэгдорж Обаматай юу ярьсан бэ тун тодорхойгүй байна Гэтэл энэ удаа Обамагийн биет төлөөлөгч Америкийн дэд ерөхийлөгч Монголд ирэх гэж байна Тэд монголд юун тухай яриа хийх гэж байна вэ Монголд цөмийн хаягдал булах гэж улайрах нь түүний ард Америк япон солонгос тайваны ашиг сонирхол давхар байгааг бид харах хэрэгтэй Гадаад бодлогоор хамаагүй тоглож болохгүй Орос хятад ч ялгаагүй цөмийн түлшээ хаана хаяхаа шийдэж чадаагүй хэрнээ цөмийн станц бариад л байнаМонгол орон тэдний бохир хаягдалаар сөнөж мөхөх аюул байгааг бид бүгд мэдэж байгаа Төрийн тэргүүн нь мятрашгүй монголоо хамгаалах байтал тэр гадаадруу байнга яваад юу хийгээд байна вэ

Avatar

Yaaak 2011-08-05 108.77.136.239

Yaaj ch baisan orosoo l dagachafaev

Avatar

3 dahi hursh 2011-08-05 62.42.127.210

nazarbayev deeh ni ued mgl ulsatai kazakstan ulsiig hil daguu bolgoh asuudliig 2 orontoi yarij uguu avaa hiij hil zalgaa bolgono gej yarij bsan sanagdah yum uug ni kazaktai manai uls 20 iod km zaitai yum shuu de ene heseg gazariig l 2 orontoi yarij 3 ullsiin hil yag neg dor bhaar hiichihvel mash sain yum san yadaj l hudaldaa naimaan bolon ter hesegeer tumur zam barival odoo ih etseg gegdej bgaa hun maani bie ni taaruu zalgamjlagch ni hen be talaar yariad ehelj bna ug ni ene nazarbayaev l duugarch chadval nuluu buhii hun yumsan aa hadand havchuulsan haliunii zulzaga mgl eh oron min

Avatar

IMHO 2011-08-05 77.247.181.165

ДЭЛХИЙН 2 ТОМ ГҮРЭН МӨНХИЙН ХӨРШҮҮДЭЭ ДАВЖ ХАМГИЙН ГОЛ НЬ ЭНЭ 2 ТОМ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ЦЭРЭГ СТРАТЕГИЙН ГЕОУЛСТӨРИЙН ХАМГИЙН ТОМ ӨРСӨЛДӨГЧҮҮДИЙГ ГУРАВДАГЧ ХӨРШ ЭНЭ ТЭР БОЛГОНО ГЭСЭН МӨРӨӨДӨЛ үнэндээ бол гаднынхны зөвлөгөө БОЛ МАШ ГЭНЭН ХООСОН ТУЙЛШРАЛ Манай эрх баригч гадилууд 20 жил 2 хөршөө үзэн ядах зайгаа барих гэсэн эмс хүүхнүүдийн гэзэг шиг харалган сохор бодлогыг явуулж ирсэн ҮАБҮБаримтлалд орсон өөрчлөлтийг манай гадилууд өөрсдөө сэтгэх чадалгүйээ гурав дахь хөрш маань эелдэгээр зөвлөсөн бх маш өндөр магадлалтай ЗА ЯАХАВ ХАРИН Ч СОХОРСОН БИШ ЗАВШИВ ГЭЭЧ БОЛОХ ВИЙодоо л цоо шинэ өрөг эхлэж бна даа

Avatar

IMHO 2011-08-05 77.247.181.165

ДЭЛХИЙН 2 ТОМ ГҮРЭН МӨНХИЙН ХӨРШҮҮДЭЭ ДАВЖ ХАМГИЙН ГОЛ НЬ ЭНЭ 2 ТОМ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ЦЭРЭГ СТРАТЕГИЙН ГЕОУЛСТӨРИЙН ХАМГИЙН ТОМ ӨРСӨЛДӨГЧҮҮДИЙГ ГУРАВДАГЧ ХӨРШ ЭНЭ ТЭР БОЛГОНО ГЭСЭН МӨРӨӨДӨЛ үнэндээ бол гаднынхны зөвлөгөө БОЛ МАШ ГЭНЭН ХООСОН ТУЙЛШРАЛ Манай эрх баригч гадилууд 20 жил 2 хөршөө үзэн ядах зайгаа барих гэсэн эмс хүүхнүүдийн гэзэг шиг харалган сохор бодлогыг явуулж ирсэн ҮАБҮБаримтлалд орсон өөрчлөлтийг манай гадилууд өөрсдөө сэтгэх чадалгүйээ гурав дахь хөрш маань эелдэгээр зөвлөсөн бх маш өндөр магадлалтай ЗА ЯАХАВ ХАРИН Ч СОХОРСОН БИШ ЗАВШИВ ГЭЭЧ БОЛОХ ВИЙодоо л цоо шинэ өрөг эхлэж бна даа

Avatar

IMHO 2011-08-05 77.247.181.165

ДЭЛХИЙН 2 ТОМ ГҮРЭН МӨНХИЙН ХӨРШҮҮДЭЭ ДАВЖ ХАМГИЙН ГОЛ НЬ ЭНЭ 2 ТОМ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ЦЭРЭГ СТРАТЕГИЙН ГЕОУЛСТӨРИЙН ХАМГИЙН ТОМ ӨРСӨЛДӨГЧҮҮДИЙГ ГУРАВДАГЧ ХӨРШ ЭНЭ ТЭР БОЛГОНО ГЭСЭН МӨРӨӨДӨЛ үнэндээ бол гаднынхны зөвлөгөө БОЛ МАШ ГЭНЭН ХООСОН ТУЙЛШРАЛ Манай эрх баригч гадилууд 20 жил 2 хөршөө үзэн ядах зайгаа барих гэсэн эмс хүүхнүүдийн гэзэг шиг харалган сохор бодлогыг явуулж ирсэн ҮАБҮБаримтлалд орсон өөрчлөлтийг манай гадилууд өөрсдөө сэтгэх чадалгүйээ гурав дахь хөрш маань эелдэгээр зөвлөсөн бх маш өндөр магадлалтай ЗА ЯАХАВ ХАРИН Ч СОХОРСОН БИШ ЗАВШИВ ГЭЭЧ БОЛОХ ВИЙодоо л цоо шинэ өрөг эхлэж бна даа

Avatar

Fuck them 2011-08-05 202.170.64.114

Fucking bitches die in the hell fucking Chinese peace of shits and Russian assholes

Avatar

Fuck them 2011-08-05 202.170.64.114

Fucking bitches die in the hell fucking Chinese peace of shits and Russian assholes

Avatar

Монгол хүү 2011-08-05 202.179.11.62

ХАМГИЙН ОНОВЧТОЙ ШИЙДЭЛ БОЛ ТЭР 2 ТОЛГОЙГ АШИГЛАХГҮЙ БАЙХ Ш ТЭ ТЭР 2 ТОЛГОЙГ АШИГЛАХ НЬ МАНАЙ ХЭДЭН МАНГУУ ДАРГА НАРТ Л АШИГТАЙ МАНЬ МЭТЭД НЬ ЯМАР Ч АШИГГҮЙ ТЭГЭЭД Л БҮХ БЭРХШЭЭЛТЭЙ АСУУДЛУУД ШИЙДЭГДЧИХНЭ

Avatar

Зочин 2011-08-05 182.160.3.62

БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД БАЙРЛАХ ашиглалтанд орсон 79м2 бүхий 2 өрөө ШИНЭ БАЙРЫГ м2-г 1100000 төгрөгөөр тооцож зарна Төлбөрийн 20 хувийг бэлнээр хийвэл үлдсэн 80 хувийн банкны урт хугацааны зээлд хамруулж болно

Утас 9192-5988 9913-7275

Avatar

Зочин 2011-08-05 182.160.3.62

БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД БАЙРЛАХ ашиглалтанд орсон 79м2 бүхий 2 өрөө ШИНЭ БАЙРЫГ м2-г 1100000 төгрөгөөр тооцож зарна Төлбөрийн 20 хувийг бэлнээр хийвэл үлдсэн 80 хувийн банкны урт хугацааны зээлд хамруулж болно

Утас 9192-5988 9913-7275

Avatar

Зочин 2011-08-05 202.126.91.60

МОНГОЛЫН АРД ОЛОН УХААРЧ ЛУЙВАРЧАДААС ТӨР ЦЭВЭРЛЭЭГҮЙ
ЦАГТ ЮУ Ч ХИЙГЭЭД САЙН ЮМ ХЭЗЭЭЧ БОЛОХГҮЙ

Avatar

d 2011-08-05 76.171.152.252

xamgiin muuxai ni yopanuudiig xassan ni

Avatar

Зочин 2011-08-05 180.235.170.76

Эцэст нь хэлэхэд 2 хөршид эрх ашгаа хүлээн зөвшөөрүүлэх хамгийн том хэрэгсэл бол Монголд АНУ болон бусад барууны орнуудын хөрөнгө оруулалтыг ихээхэн болгох явдал Тэр тусмаа Тавантолгойд бүүр түлхүүр асуудал болж гарж ирж байна Тэрнээс Монгол 2 хөршийн алинд нь бодлогоороо нөлөөлөхөд тун хүнд Тэд АНУ зэрэг улсын эрх ашиг энд байхад Монголоос гадна тэдний эрх ашгийг харгалзахаас өөр аргагүй болох юм

Avatar

Зочин 2011-08-05 180.235.170.76

Хамгийн гол нь энэ гэрээг олон жилээр хийж болохгүй Монголын оролцоо бага багаар нэмэгдэж байх нөхцөлийг оруулж өгөх хэрэгтэй юм

Avatar

Зочин 2011-08-05 180.235.170.76

Одоо гэрээнд хэдэн чухал өөрчлөлт оруулвал Монголын эрх ашигт нийцнэ 1 Орос хятадын эзэмших хувийг АНУ-тай ойролцоо харьцаатай байлгах 2 Япон солонгосын оролцоог хувийг хангах 3 Монгол нь оростой хамтарж биш дангаар хувь эзэмших

Avatar

Зочин 2011-08-05 180.235.170.76

Өөр нэг алдаа нь Хятадын дараа орж болох 2 дахь хамгийн том боломжит зах зээлүүд болох япон болон солонгосын оролцоог хассан явдал Энэ нь цаашдаа олон хүндрэлийг авчирна Уг нь оросын консерциум анх тендерт орохдоо япон солонгостой хамтарж орсон боловч эцсийн мөчид салсан нь оросын ашиг сонирхол энэ 2 орноос тэс ондоо байсан ба анхнаасааа цэвэр бизнесийн зарчмыг үгүйсгэж байгаа арга барилыг олж харж болно

Avatar

Зочин 2011-08-05 180.235.170.76

Өөр нэг хувилбараар бол тэр 36 хувь нь орос монголын хувь тэнцүү буюу 1818 гэж яриад байгаа нь үнэн бол бас нэг улаанбаатар төмөр зам боллоо гэсэн үг Учир нь адил эрхтэй байгаа нь аливаа шийдвэр оросоос 100 хувь хамаарна гэсэн үг Тэгэхээр монгол оросын хамтарсан хувь бол улаанбаатар төмөр замын оросоос 100 хувь хамаардаг хамтарсан боловч эзэмших хувь 5050 учраас болж байгаа юм Энэ хувилбараар ч авж үзсэн орос хятадаас бүх шийдэл хамаарах болчоод байна

Avatar

Зочин 2011-08-05 180.235.170.76

Энэ тохиолдолд Тавантолгойн хувь заяа Хятад оросоос бүрэн хамаарна гэсэн уг АНУ-ын 24 хувийн оролцоо энд ямар ч нөлөөгүй болно Гэтэл энэ орд нь зүгээр нэг нүүрсний ордоос илүү геополитикийн маш няхуур алхам хийх алтан боломж болж ирсэн юм

Avatar

Зочин 2011-08-05 180.235.170.76

Манайхан орос хятад гэж яриад байдаг л даа Үнэндээ энэ 2 улс Шанхайн хамтын нийгэмлэг Брик гээд ер нь нэг хөнжилд байгаа амь нэгтэй АНУ болон барууны эсрэг санаа нэгтэй орнууд гэж хэлж болно Энэ тавантолгойн хуваарьлалтын гол алдаа бол Хятад оросод бараг хяналтын багцнаас ч давсан хэмжээ буюу 40 36=76 хувийг олгож байгаа юм

Avatar

Зочин 2011-08-05 124.158.110.61

Соц-змын vеэс цусанд нь хvртэл шингэж царцсан Том Ах-аас эмээдэг айдас хvйдэс нь хэвээр байгаа манай МАХН-ынхан Путин нэг ширvvхэн vг хэлэхэд л уучлаарай даргаа гээд л ємдєндєє дусаагаад л юу нэхсэнийг нь зєвшєєрдөг араншин нь хэвээр байгаа дээр нэмээд авилгад нугасгүй новшнууд чинь улс орны том эрх ашиг гэхээс хувийн муу өчүүхэн авилганы сонирхолдоо хөтлөгдөн Тавантолгойг хоёр том хөршид зонхилон өгөөд үеийн үед дээрэлхүүлж байхаар тогтож байх шиг байна даа Уг нь АНУ Японыг голлон оруулсан бол геополитик талаасаа маш том ач холбогдолтой байх байсан юм даа

Avatar

Зочин 2011-08-05 124.158.110.61

Соц-змын våэс цусанд нь хvртэл шингэж царцсан Том Ах-аас эмээдэг айдас хvйдэс нь хэвээр байгаа манай МАХН-ынхан Путин нэг ширvvхэн vг хэлэхэд л уучлаарай даргаа гээд л ємдєндєє дусаагаад л юу нэхсэнийг нь зєвшєєрдөг араншин нь хэвээр байгаа дээр нэмээд авилгад нугасгүй новшнууд чинь улс орны том эрх ашиг гэхээс хувийн муу өчүүхэн авилганы сонирхолдоо хөтлөгдөн Тавантолгойг хоёр том хөршид зонхилон өгөөд үеийн үед дээрэлхүүлж байхаар тогтож байх шиг байна даа Уг нь АНУ Японыг голлон оруулсан бол геополитик талаасаа маш том ач холбогдолтой байх байсан юм даа

Avatar

fuck 2011-08-05 206.29.182.188

Novshiin China Russia 1000zahia gsn golognuud uhej dald orj bugdeeree tamd unaasai ene novshnuudiig uzen yadaj bn

Avatar

Зочин 2011-08-05 99.50.180.115

DELL ийн i3 процессортой нөтбuuк 600 доллар w w w 1000zahia c o m Өөр дэлгuuрт илuu хямд байвал бид uнээ бууруулна DELL ийн i3 процессортой нөтбuuк 600 доллар w w w 1000zahia c o m Өөр дэлгuuрт илuu хямд байвал бид uнээ бууруулна DELL ийн i3 процессортой нөтбuuк 600 доллар w w w 1000zahia c o m Өөр дэлгuuрт илuu хямд байвал бид uнээ бууруулна DELL ийн i3 процессортой нөтбuuк 600 доллар w w w 1000zahia c o m Өөр дэлгuuрт илuu хямд байвал бид uнээ бууруулна DELL ийн i3 процессортой нөтбuuк 600 доллар w w w 1000zahia c o m Өөр дэлгuuрт илuu хямд байвал бид uнээ бууруулна DELL ийн i3 процессортой нөтбuuк 600 доллар w w w 1000zahia c o m Өөр дэлгuuрт илuu хямд байвал бид uнээ бууруулна fdhegwefsdf

Avatar

Зочин 2011-08-05 99.50.180.115

DELL ийн i3 процессортой нөтбuuк 600 доллар w w w 1000zahia c o m Өөр дэлгuuрт илuu хямд байвал бид uнээ бууруулна DELL ийн i3 процессортой нөтбuuк 600 доллар w w w 1000zahia c o m Өөр дэлгuuрт илuu хямд байвал бид uнээ бууруулна DELL ийн i3 процессортой нөтбuuк 600 доллар w w w 1000zahia c o m Өөр дэлгuuрт илuu хямд байвал бид uнээ бууруулна DELL ийн i3 процессортой нөтбuuк 600 доллар w w w 1000zahia c o m Өөр дэлгuuрт илuu хямд байвал бид uнээ бууруулна DELL ийн i3 процессортой нөтбuuк 600 доллар w w w 1000zahia c o m Өөр дэлгuuрт илuu хямд байвал бид uнээ бууруулна DELL ийн i3 процессортой нөтбuuк 600 доллар w w w 1000zahia c o m Өөр дэлгuuрт илuu хямд байвал бид uнээ бууруулна fdhegwefsdf

Avatar

Зочин 2011-08-05 99.50.180.115

DELL ийн i3 процессортой нөтбuuк 600 доллар w w w 1000zahia c o m Өөр дэлгuuрт илuu хямд байвал бид uнээ бууруулна DELL ийн i3 процессортой нөтбuuк 600 доллар w w w 1000zahia c o m Өөр дэлгuuрт илuu хямд байвал бид uнээ бууруулна DELL ийн i3 процессортой нөтбuuк 600 доллар w w w 1000zahia c o m Өөр дэлгuuрт илuu хямд байвал бид uнээ бууруулна DELL ийн i3 процессортой нөтбuuк 600 доллар w w w 1000zahia c o m Өөр дэлгuuрт илuu хямд байвал бид uнээ бууруулна DELL ийн i3 процессортой нөтбuuк 600 доллар w w w 1000zahia c o m Өөр дэлгuuрт илuu хямд байвал бид uнээ бууруулна DELL ийн i3 процессортой нөтбuuк 600 доллар w w w 1000zahia c o m Өөр дэлгuuрт илuu хямд байвал бид uнээ бууруулна fdhegwefsdf

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж