Н.Давааг батлан даалтад гаргасангүй

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Н.Давааг батлан даалтад гаргасангүй

Хувьцаа эзэмшигчдийг хохироосон, банкны тухай хууль тогтоомж зөрчсөн хэрэгт холбогдоод байгаа Анод банкны ТУЗ-ийн гишүүн Н.Даваагийн биеийн байдал муудаж эмнэлэгт тусгай хяналтын дор эмчлүүлж байгаа тул өмгөөлөгч нар нь шүүхэд хандан батлан даалтад гаргах хүсэлтийг дахин тавьсан юм.

Өчигдөр Баянзүрх дүүргийн шүүгчид эл хүсэлтийг хүлээж аваагүй бөгөөд Н.Даваагийн хорих хугацааг нь 23 хоногоор сунгажээ. Ингэж үргэлжлүүлэн хорих болсон үндэслэлээ шүүгч “Хэргийг шалгах, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж болзошгүй” гэж үзсэн хэмээв. Улсын мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж мөрдөн байцаалт хоёр жил үргэлжилж байгаа уг хэргийн холбогдогч Анод банкны ТУЗ-ийн гишүүн асан Н.Даваа, Д.Энхтөр, Ш.Гүр-Аранз нарыг цагдан хорих хугацаа өнгөрсөн долоо хоногт дуусгавар болсон ч шүүгч, прокурор нь тэднийг үргэлжүүлэн хорихоор болсон. Ингэхдээ Д.Энхтөр, Ш.Гүр-Аранз нарыг хорих хугацааг 30, Н.Даваагийн биеийн байдлыг харгалзан үзэж долоо хоног үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргаад байсан юм. Тиймээс энэ долоо хоногийн сүүлээр Н.Давааг хорих хугацаа дуусах байсныг ийнхүү дахин 23 хоногоор сунгажээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж