Хайнань арлаас сансрын хөлөг хөөргөнө

Хуучирсан мэдээ: 2017.04.20-нд нийтлэгдсэн

Хайнань арлаас сансрын хөлөг хөөргөнө

Хятадын Хайнань арлын Венчан сансрын буудлаас өнөөдөр орой 19:41 цагт ачаа тээврийн зориулалттай сансрын хөлгийг хөөргөхөөр бэлдэж байна. “Тианжоу 1” сансрын хөлгийг сүүлийн үеийн загварын “Long March 7” гэх пуужингаар хөөргөх аж. Нисгэгчгүй сансрын хөлгийг “Тиангун-2” сансрын станцад хүрсний дараа шинжлэх ухааны туршилт явуулахаар программчилжээ. Хятадын хоёр сансрын нисгэгч “Тиангун-2” станцад өнгөрсөн онд 30 хоногийг өнгөрүүлсэн юм. 60 тонн сансрын станцыг 2022 он гэхэд бүрэн ажиллагаанд оруулж, ирэх 10 жилд үйл ажиллагаа явуулах төлөвлөж байгаа аж.

Хятад улс анх 2003 онд сансарт баг илгээснээс хойш саран дээр роботоо газардуулсан юм. Тэгвэл ирэх 2020 он гэхэд Ангараг гариг дээр Хятадын далбааг мандуулах зорилт тавьжээ. Хятадын сансрын амбиц нь цэргийн үйл ажиллагаатай холбоотой хэмээн АНУ болгоомжилдог байна.

Б.ТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж