Mazda Европын зах зээлд худалдаалагдах CX-5 загварын үйлдвэрлэх
төрх байдлыг танилцуулж анхны зургийг нь нийтэлсэн байна.
Minagi
концепт болон СХ-5 загварыг харьцуулан үзвээс Мазда-ийн баталсан энэхүү
концепт автомашин амьдрал дээр яг таг буусан нь илхэн харагдаж байна.
СХ-5 загварыг Мазда-ийнхан SKYACTIV технологи дээр суурилсан KODO хэмээх
дизайны хэлбэрээр бүтээсэн байна. Мазда-ийн SKYACTIV хөдөлгүүр болон
хурдны хайрцагны технологи нь одоо байгаа бүтээгдэхүүнүүдээс шатахуун
хэмнэлтэнд онцгой үр бүтээмжтэй хамгийн сүүлийн үеийн технологи болж
байна.