АНУ-ын элчин сайд Ховд аймагт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2017.04.20-нд нийтлэгдсэн

АНУ-ын элчин сайд Ховд аймагт ажиллалаа

Монгол улс, АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жил, Ховд аймгийн Нийтийн номын сангийн дэргэдэх Америкийн соёл мэдээллийн төв байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Замдал Галт Ховд аймагт ажиллав. Тэрээр дагалдан яваа хүмүүсийн хамт Ховд аймгийн Нийтийн номын сангийн Америкийн соёл мэдээллийн төвийн баярын үйл ажиллагааны нээлтэд оролцлоо. Энэхүү үйл ажиллагаанд Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр, аймгийн Нийтийн номын сангийн дарга Т.Эрдэнэтуяа нарын зочид төлөөлөгчид оролцов. АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын хувьд Америкийн соёл мэдээллийн төвийн 10 жилийн ойн баярын үйл ажиллагаанд оролцохоос гадна Ховд аймгийн манлайлагч шилдэг залуустай уулзаж, тэдний санал бодлыг сонссон байна.

Мөн аймгийн ёслол хүндэтгэлийн өргөөнөө Ховд аймгийн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэж, цаашид хэрхэн хамтран ажиллах тухай санал солилцон юм. Түүнчлэн Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, ЗДТГ-ын дарга Б.Ганболд нар өнөөдөр Элчин сайдтай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцан, хүндэтгэл үзүүлсэн байна. Элчин сайд хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Ховд аймагтай цаашид боломжит бүх талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.

ЭХ СУРВАЛЖ: KHOVD.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж