Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөв

Хуучирсан мэдээ: 2017.04.21-нд нийтлэгдсэн

Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөв

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хууль зүйн тасаг нийслэлийн ЗДТГ, Өмгөөлөгчдийн холбоотой хамтран иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгийг өчигдөр зохион байгуулав. Иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгт дүүргийн 1-20 дугаар хорооны 130 гаруй иргэн хүрэлцэн ирж, Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч А.Гантуяа, Д.Ариунзул нараас эрүү, иргэн, гэр бүлийн эрх зүйн харилцаатай холбоотой асуудлаар хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авлаа.

Эх сурвалж: СБД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж