Өдөртөө төвийн нутгаар түр зуурын усархаг бороо орно

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Өдөртөө төвийн нутгаар түр зуурын усархаг бороо орно


2011 оны 08 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

 
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн ихэнх, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, говь талын нутгаар 27-32 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. 28-30 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 19 градус дулаан, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2011 оны 08-р сарын 06-наас 08-р сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

6-нд зарим газраар, 7-нд нутгийн зүүн хагаст, 8-нд зүүн зүгийн нутгаар, 9-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 6-нд зарим газраар, 7-нд говь талын нутгаар, 9-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 8-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хална.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

Ус цаг уурын хүрээлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж