У.Болортуяа шилдэг хаалгач болжээ

Хуучирсан мэдээ: 2017.04.21-нд нийтлэгдсэн

У.Болортуяа шилдэг хаалгач болжээ

Монголын охидын шигшээ багийн оролцсон зүүн Азийн 15 хүртэлх насны охидын аварга шалгаруулах тэмцээн Шанхай хотод амжилттай болж, өндөрлөлөө.

Хаалтын ёслолын үеэр Монголын шигшээ багийн хаалгач У.Болортуяа тэмцээний шилдэг хаалгачийн шагнал хүртэв.

Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны Гүйцэтгэх Хорооны хуралд оролцож буй Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар Удирдах зөвлөлийн гишүүний үүднээс тэмцээний шилдэг тоглолгчдод шагнал гардуулжээ.

Монголын эмэгтэй шүүгчид болох Э.Хүслэнзаяа, Ц.Оюундарь нар ажиллан, А.Жаргалмаа, Б.Чинзориг нар тэмцээний үеэр болсон дасгалжуулагчийн сургалтад хамрагдаж, мэдлэгээ дээшлүүлсэн.

Зүүн Азийн 15 хүртэлх охидын АШТ нь “А”, “В”, “С” гэсэн гурван ангилалын хүрээнд явагдсан ба Монголын баг гурав тоглож, дөрвөн оноо авч чадсан юм.

Энэ нь анх удаа албан ёсны томоохон тэмцээнд оролцсон Монголын охидын шигшээ багт том амжилт юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж