Хөлбөмбөг: Охидын шигшээ баг анхны ялалтаа байгууллаа

Хуучирсан мэдээ: 2017.04.20-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг: Охидын шигшээ баг анхны ялалтаа байгууллаа

Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын охидын шигшээ баг хоёр хоногийн өмнө Азийн тэмцээнээс анхны оноогоо авсан бол өнөөдөр анхны ялалтаа байгууллаа.

Түүгээр зогсохгүй хаалгандаа гоол алдалгүй Хойд Марианы арлуудын багийг буулган авснаар анхны ялалт байгуулахдаа хаалгаа "хуурай манасан" амжилтын эзэд боллоо.

Монголын багийн довтолгооны шугамын гол тоглогч Э.Энхмаргад гоолын салхийг хагалж, баг тамирчдаа сэргээсэн. Харин удаах гоолыг 5 дугаартай, төвийн хамгаалагч Ван Лора өсөлдөгчийнхөө хаалганд оруулав.  

Япон мэргэжилтэн Ики Ёожүгээр удирдуулсан охидын шигшээ баг байгуулагдаад нэг жилийн хугацаа өнгөрч байгаа ч ийнхүү Азийн тавцанд өөрсдийгөө таниулж чадлаа.

Энэ удаагийн тэмцээн нь Монголын охидын шигшээ багийн оролцсон Азийн хамгийн том тэмцээн тул шигшээ багийнхан анхны гэсэн тодотголтой, чухал тоглолтын түүхийг бүтээж байна. 

Эмэгтэйчүүдийн шигшээ багийн анхны гоол, анхны оноо, анхны хожлыг авчирсан хөлбөмбөгч охиддоо амжилт хүсье.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж