“Зам тээврийн осолгүй сургууль” төсөл хэрэгжиж байна

Хуучирсан мэдээ: 2017.04.21-нд нийтлэгдсэн

“Зам тээврийн осолгүй сургууль” төсөл хэрэгжиж байна

Замын цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Зориг сангийн “Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр”, Австрали улсад сургууль төгсөгч эмэгтэйчүүдтэй хамтран Чингэлтэй дүүргийн тавдугаар сургууль дээр “Зам тээврийн осолгүй сургууль” төслийг хэрэгжүүлж байна.

“Зам тээврийн осолгүй сургууль” төсөл нь хоёрдугаар сарын 1-нээс тавдугаар  сарын 26-ны  хооронд гурван үе шаттайгаар хэрэгжиж байгаа юм. Төслийн хүрээнд тавдугаар сургуульд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жишиг танхим байгуулж, сургууль орчимд хоёр гэрлэн дохио, 62 метрийн урттай  таван хурд сааруулагч, 43 ширхэг тэмдэг тэмдэглэгээ, 600 орчим метр хайс байрлуулсан байна. Түүнчлэн багш, сурагч, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтыг системтэйгээр тогтмол явуулж заншжээ.

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж