Time сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг шинэчиллээ. Уламжлал ёсоор, дэлхийн нөлөө бүхий хүмүүсийг таван төрөлд хуваажээ.
Дэлхийн нөлөө бүхий шинийг санаачлагчдаар Иванка Трамп, түүний нөхөр Жаред Кушнер болон Коннор Макгрего тодорчээ.
Харин нөлөө бүхий “Уран бүтээлч”-ийн төрөлд загвар өмсөгч Алессандра Амбросио, жүжигчин Эмма Стоун болон Марго Робби, жүжигчин Райан Рейнольдс, шоумен Джеймс Корден, хөгжимчин Жон Леженд, Эд Ширан, Алиша Киз болон Деми Ловато нар багтжээ.
Тэгвэл дэлхийн нөлөө бүхий “Удирдагч” төрөлд Дональд Трамп, Жулиан Ассанж болон Владимир Путин нар тодорсон байна.
"Титан» төрөлд тамирчин Том Брэди болон Snapchat –ийн үүсгэн байгуулагч Эван Шпигель нар тус тус тодорчээ.
ЭХ СУРВАЛЖ: ELLE
БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ