Экспортын гэрчилгээгүй эд зүйлс хил нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.04.19-нд нийтлэгдсэн

Экспортын гэрчилгээгүй эд зүйлс хил нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлэв

Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар иргэн Б нь экспортын гэрчилгээ болон бусад холбогдох баримт бичгийн бүрдэлгүй 64.8 кг гүзээг дугуйндаа нууж улсын хилээр гаргахыг завдсаныг илрүүллээ. Түүнчлэн иргэн Ц нь экспортын гэрчилгээ болон бусад баримт бичгийн бүрдэлгүй аквариумын загас зургаан уут, мэлхий зургаан уут, хар гүрвэл нэг уутыг нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан.

Иргэн А экспортын гэрчилгээгүй, гарал үүсэл нь тодорхойгүй 360 ширхэг өндгийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил мөн бүртгэгдлээ. Эдгээр бүтээгдэхүүнийг буцааж, эздэд нь захиргааны хариуцлага тооцоод байна. 

ЭХ СУРВАЛЖ: МХЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж