“Жоли гаж эмэгтэй, Брэд энгийн залуу”

Хуучирсан мэдээ: 2017.04.21-нд нийтлэгдсэн

“Жоли гаж эмэгтэй, Брэд энгийн залуу”

-Тиймээс тэдний харилцаа удахгүй гэж Брэдийн экс амраг зөгнөж байлаа-

Холливудын төгс хос гэж нэрлэгдэж байсан Анжелина Жоли Брэд Питт нар долоон сарын өмнө гэр бүлээ цуцлуулахаар болсон тухайгаа олон нийтэд мэдээлсэн. Тэгвэл тэдний алхам тутмыг анхааралтай ажиглаж байсан алдарт сэтгүүлч, “Бранжелина” номын зохиолч Ян Гальперин хэдхэн жилийн өмнө тэдний салалтыг зөгнөн бичиж байсан. Тэр одоо баримтат кино хийхээр болсон байна. Баримтат кино нь Брэд Питт, Анжелина Жоли хоёрын салалтын үнэн бодит түүхийг өгүүлэх ажээ.

“Брэд Питт хэзээ ч тийм гайхамшигтай бэлгийн харилцаанд орж байгаагүй. Тиймээс тэдний бэлгийн харилцаанд төгсгөл ирнэ. Тэд улс төр, хүүхдүүдийн хувцас, Брэдийн тамхи, согтууруулах ундаа хэрэглэх муу зуршил гээд бүхий л асуудлаар хоорондоо байнга муудалцдаг. Жоли үргэлж Брэд рүү орилдог. Энэ нь хэзээ нэгэн цагт Брэдийг залхаах нь ойлгомжтой” гэж Ян Гальперин бичиж байж.

Үүнээс гадна Брэд Питтын хуучин эхнэр Женнифер Энистон тэдний салалтыг ч зөгнөж байсан. Тэр “Жоли бол гаж эмэгтэй, харин Брэд энгийн залуу тэд хоорондоо тохирохгүй” хэмээн ярьж байсан удаатай.

Хүмүүсийн зөгнөж байсан зүйл биеллээ олж Брэд Питт, Анжелина Жоли нар 2016 оны есдүгээр сард салах болсноо олон нийтэд зарласан билээ. Тэдний салах болсон шалтгаан нь Брэд Питт хар тамхи, согтууруулах ундаа их хэрэглэдэг, хүүхдүүдээ хэрцгий ханддаг гэж Жоли ярьжээ. Харин Брэдийн ойр дотнын найзууд нь түүнийг хүүхдүүдээ хэзээ ч гар хүрч байгаагүй. Тэр хүүхдүүдээ хатуу чанга өсгөхийг хүсдэг гэв. Харин Брэд Питт “Бидний салалтад Жолигийн найз Арминка Хелиз, Хлое Далто нар нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Учир нь тэр хоёр Жолигийн улс төр, хүмүүнлэгийн ажилд онц их нөлөөлтэй. Тэд бол жинхэнэ шулам” гэжээ.

Брэд Питт, Анжелина Жоли нар салах болсноор хүүхдүүдийг хэн цаашид өсгөн хүмүүжүүлэх вэ гэдэг асуудал боссон. Тэд зургаан хүүхэдтэй. Тэдний хоёр хүүхэд нь Брэдтэй хамт амьдарна гэдгээ хэлээд амжсан юм. Гэсэн хэдий ч шүүх Жолигийн талд шийдвэр гаргаж, тэр хүүхдүүдээ асран хамгаалах эрхийг өөртөө авч чадсан. Мөн шүүхийн шийдвэрээр Брэд Питтийн хүүхдүүдтэйгээ уулзах эрхийг нь хассан ажээ.

Энэ их бухимдлаас болж Брэд Питт сэтгэл гутрал орсон зураг нь олон нийтэд түгсэн байдаг. Харин Брэд Питттэй хамт ажилладаг хүний ярьснаар гэр бүлээсээ тусдаа амьдарч буй нэрт жүжигчин хүүхдүүдээ маш их санаж, түүнээсээ болоод их бухимддаг болжээ.

Тэдний шинэ амраг хэн байх вэ?

Холливудын төгс хос гэж нэрлэгдэж байсан Брэд Питт, Анжелина Жоли нарын шинэ амраг хэн байх вэ гэдэг дэлхийн хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байна. Брэдийг Кейт Хадсантай холбох эсвэл Женнифер Энистон дээр эргээд очсон, мөн Анжелина Жолиг уучилж, хосууд буцаад нийлж байгаа мэтээр шуугиан дэгдэж байсан. Гэхдээ сүүлийн үед Брэд Питт Сиенна Миллертэй болзох болсон гэнэ.

Брэд Питт / Сиенна Миллер

Харин Жоли шинэ амрагийнхаа нэрийг нууцалж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Жолигийн шинэ амраг 40 настай Их Британийн бизнес эрхлэгч, тун өглөгч хүн байдаг гэнэ. 40 настай бизнесмэн тун удахгүй Лос-Анжелес хотод очиж, Жолигийн хүүхдүүдтэй танилцах бололтой.

БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж