Монголын зах зээл дээр гүрж цай хятад цайтай амжилттай өрсөлдөж байна хэмээн «Чай Тернали» компанийг үндэслэгч Алу Гамахария мэдэгджээ.
Ш.МЯГМАР
Сануулахад энэ компани хэдэн сарын турш шахмал цайг Монголд нийлүүлж байна. Газар зүйн байрлал ба цаг уурын нөхцлөөсөө үүдэн ийм цайг хэрэглэдэг дэлхийн цорын ганц орон нь Монгол юм.
Гамахария хэлснээр гүрж цайтай Монголд өрсөлдөх ганц бүтээгдэхүүн нь хятад цай. Хятад Монголтой хил залгаа, экспортын өртөг нь хямд ч гүрж бүтээгдэхүүний чанар сайн учраас түүний эрэлт хятад бүтээгдэхүүнээс их гэнэ.
Гурван сарын дотор тус компани 120 тонн цай үйлдвэрлэх бөгөөд жилийн дотор Монголд зургаан вагон цай нийлүүлнэ гэж Оросын “Рамблер” сайт мэдээлсэн байна.
Ш.МЯГМАР