МиГ-ийг тойрсон монголчуудын ээлжит будилаан

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

МиГ-ийг тойрсон монголчуудын ээлжит будилаан

Монгол Оросоос таван ширхэг МиГ-29 сөнөөгч онгоцыг худалдан авна. Монголд МиГ-29 онгоцууд хэрэггүй учир нь тэднээс хамаагүй хүчирхэг Орос, Хятад хоёр гүрэн Монголыг хүрээлсэн байгаа. Энд өөр нэгэн шалтгаан байгаа бололтой. Юуны түрүүнд монголчуудын батлан хамгаалах шаардлагыг хангахад биш харин  МиГ-29-ийн үйлдвэрлэлийн шугамыг хадгалан үлдэхийн тулд энэ нийлүүлэлт чухал байх.

МиГ-29 нь нэг их алдартай онгоц биш. Олон орнууд (Алжир, Малайзи, Ливан)  өөрсдийн МиГ-үүдээс татгалзан тэднийг зэвсэглэлээсээ гаргаж байна. Харин Сири энд ер бусын сонирхол гаргаж байна. Тэд ийм онгоцыг аль болох ихээр худалдан авахыг эрмэдлздэг. Ийм зүйл наад зах нь өнгөрсөн жил хүртэл байлаа.  Учир нь Сири дампуурлын ирмэгт хүрээд байгаа ба түүний ивээн хайцаалагч Иран өглөгийн гараа улам бүр татах болж, цэргийн техник худалдан авахад нь өгдөг татаасаа бууруулж байна (өөрсдийнх нь эдийн засаг хүнд байдалтай байгаа юм).   Өнгөрсөн жилд 24 (илүү ч байж магадгүй ) МиГ-29 онгоцыг Сирид (ийм 50 орчим онгоцтой) худалдах болсноо зарласан юм. Сири өөртөө байгаа МиГ-29 онгоцуудаа сайжруулах хүсэлтэй авч түүнийг хийж чадахгүй байх. Одоо Сирид хувьсгал  өрнөж байгаа ба шинэ Засгийн газар нь, эсвэл хуучин нь тэсч чадвал хэнд ч хэрэггүй сөнөөгч онгоцуудыг худалдан авахаа больж магадгүй.

Бусад орнууд найдварын болон урт хугацааны  амьдрах чадвартай нь холбоотой асуудлаас үүдэн МиГ-29 сөнөөгчөөс татгалзаж байна. Сүүлийн жилүүдэд эдгээр машины ослын улмаас хэд хэдэн удаа МиГ-үүдийн нислэгийг зогсоож байлаа. Уг онгоцонд зохион бүтээх сууринд нь ямар нэгэн дутагдал нуугдсан байгаа болов уу гэх  таамаглал байдаг. Энэ машинтай холбоотой асуудал үүсч байсан ч тэднийг жагсаалд нь дахин оруулж, нислэгийг сэргээж байсан юм. Тэр нь худалдааг нэмэгдүүлэхэд тус болоогүй ба худалдан авагчид түүнээс овор ихтэй Су-27 (эсвэл  сайжруулагдан шинэчлэгдсэн Су-30 зэргийн) загваруудыг илүүд үзэх болсон байна.

МиГ-29 зэвсэглэлд 1983 онд оржээ. Уг сөнөөгч нь  Америкийн F-16 онгоцонд өгсөн оросуудын хариу бэлэг болсон юм. Өнөөг хүр­тэл энэ загварын 1600 онгоц үйлдвэр­лэгдсэнээс ихэнхийг нь буюу 900 орчим онгоц экспортолжээ. Хамгийн том худалдан авагч Энэтхэг өөрийн эхний МиГ-үүдийг 1986 онд авсан ба нийлүүлэлт нь 1990-ээд онуудад үргэлжилж байв. Энэ 22 тоннын  машиныг үнэндээ F-16 сөнөөгчтэй харьцуулж болно. Гэхдээ тэр нь хоёр загварын ямар хувилбаруудын тухай яригдаж байна гэдгээс хамааралтай. Энд дахиад л найдвартай байдлын асуудал гарч ирнэ. F-16 маягийн барууны онгоцуудтай харьцуулахад МиГ-29-ийн ашиглалтын бэлэн байдлын үзүүлэлт гурав дахин бага.
Сири өөрийн нисгэгчдийг урт хугацаагаар нислэгтэй байлгах боломж муу. Тэр нь уг онгоцны материалын болон маролийн элэгд­лийг бууруулдаг. Харин тэр нь F-16 онгоцны сүүлийн загваруудаар нис­дэг илүү туршлагатай Израилийн нисгэгч­дийг дасгалжуулах сайн бай болно гэсэн таамаглалыг өгч байна.

Монгол нь Сирийг бодвол дам­пуу­ралд бүр ч ойрхон. 1970-аад ба 1980-аад онуудад энэ улс Оросоос МиГ-21 сөнөөгч онгоц 44 ширхэгийг аваад түүгээрээ бага зэргийн нислэг хийж байсан ба засвар үйлчилгээнд нь нэг их зарлага гаргаад байсангүй. Өдгөө тэднээс арваад нь хөөрөх боломжтой.

МиГ-29 онгоцны техникийн үзүүлэлт

МиГ- 29 нь зөвлөлт оросын дөрөв дэх үеийн сөнөөгч. 1982 оноос МиГ-29-ийг бөөнөөр үйлдвэрлэж эхэлжээ. Оросын нисэх хүчний зэвсэглэлд 1983 оны наймдугаар сард нийлүүлэгдсэн байна. Дараагийн жилүүдэд нь МиГ -29 онгоцны зохион бүтээлтэд зарим нэг өөрчлөлт орсон бөгөөд одоо “МиГ” корпараци  МиГ-29 онгоцны сайжруулагдсан загваруудыг тэдний тоонд олон талын зориулалттай МиГ-29СМТ ба МиГ-29УБ онгоцнуудыг үйлдвэрийн дамжлагаас гаргасаар байна.
Онгоц тээгч хөлөгт зориулсан далавч нь эвхэгдэн хөлөг онгоцонд бага байр эзлэх МиГ 29К онгоцыг 1988 онд зохион бүтээжээ. Энэ онгоцны анхны нислэг хөлөг онгоц тээгчээс 1989 оны арваннэгдүгээр сарын 1-нд хөөрсөн байлаа.

Оросын болон гадаадын 25 орны зэвсэглэлд 1600 гаруй хөнгөн сөнөөгч МиГ-29 байгаа ажээ.

Нислэг, техникийн үзүүлэлт:

  • Хэмжээ: урт – 17,32 м;
  • Өндөр – 4,73 м;
  • Далавчны дэлгэлт – 11.36 м;
  • Далавчны талбай – 38 кв.м
  • Баг: 1 эсвэл 2 хүн.
  • Газарт ойрхи дээд хурд: 1500 км/цаг
  • Өндрийн дээд хурд: 2450 км/цаг
  • Байлдааны радиус: 700 км
  • Нислэгийн алсын зай: 2230 км
  • Хөөрөлтийн дээд төвшин: 18000 м
  • Хөөрөх хурд: 19800 м/мин

Зэвсэглэлд нь нэг голтой  ГШ 301 их буу (30 мм, 150 сум) бий. Далавчинд нь зургаан (МиГ 29К-д найм) ачаа тээх цэгтэй. Агаарын байн эсрэг далавчны доорх зургаан зангилаанд нь ойрын зайн байлдааны удирдлагатай зургаан Р 60М буюу ойрын зайн хэт улаан туяаны чиглүүлчтэй Р 73 пуужингуудыг зүүж болно. Мөн ойрын зайн байлдааны удирдлагатай дөрвөн пуужин ба дунд тусгалын хоёр   Р 27РЭ эсвэл хэт улаан туяаны чиглүүлчтэй Р 27ТЭ пуужингуудыг  байрлуулах боломжтой. Газрын байн эсрэг уг онгоц бөмбөгүүд, 57 мм, 80 мм, 122 мм, 240 мм-ийн калибрьтай удирдлаггүй пуужингуудын блокийг тээнэ. “Агаар-газар” ангиллын Х 25М пуужинг эсвэл усан онгоцны эсрэг лазерын чиглүүлэгчтэй Х 29, дууны хурдаас бага хурдын Х 35 пуужингуудыг МиГ 29К тээх боломжтой.

МиГ 29 нь олон үзүүлэлтээр өөрийн ангиллын гадаадын онгоцнуудаас (F 16, F/A 18, “Мираж”2000) давуу. Тэр хөөрөлтийн хурдаар, бага радиусаар эргэх, эргэлтийн өнцгийн хурд ба ихээхэн ачаалалтайгаар урт хугацааны маневр хийж чаддагаараа давуутай. Онгоц их буу ашиглан манертайгаар байлдаан явуулах бөгөөд ойрын зайд пуужингийн бүх нөөцөө ашиглан идэвхтэй байлдаан хийж чадна. Мөн цохилтын ба тагнуулын онгоцнуудыг угтан барихдаа түүнийг газрын ойр ч хийж чадах ажээ.

Уг онгоцны бас нэг онцлог нь нэг хөдөлгүүрээрээ байлдааны бүрэн ачаатайгаар хөөрч хоёр дахь хөдөлгүүрээ агаарт ажиллуулах чадвар нь юм. Энэ нь түгшүүрийн дохиогоор нислэгт гарахад цаг хэмнэдэг.

МиГ 29 онгоц 1991 оны Персийн булангийн дайн, Днестрийн орчимын сөргөлдөөнд (1991 1992 онууд), НАТО-гийн Югослав эсрэг ажиллагааны (1999) үеэр байлдаанд орж байв. Чеченийн нэгдүгээр дайны үер уг онгоц эргүүлийн нислэг гүйцэтгэж байлаа.

Нийтлэлийн эх сурвалж: Another MiG Mess For The Mongols


Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж