Ерөнхий сайдын ажлыг хийлгэхгүй байх нь хэнд ашигтай вэ?

Хуучирсан мэдээ: 2017.04.19-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын ажлыг хийлгэхгүй байх нь хэнд ашигтай вэ?

“Ерөнхий сайдыг огцруулна гэжээ” гэсэн гарчиг бүхий мэдээлэл өдөр тутмын сонинуудаар гарсан. Гэтэл энэ нь захиалгат, үнэнийг хэт гуйвуулсан, төлбөртэй мэдээлэл болох нь нотлогдлоо. 

Энэхүү төлбөртэй мэдээлэл дотор УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Эрдэнэбат аа, Чи бол Ерөнхий сайд биш Аймгийн л дарга бацаан. За юу” гэж хэлсэн гэнэ. Гэтэл Ж.Эрдэнэбатыг Монголын ард түмэн сайн лидер гэдгийг нь мэднэ. Тэрээр аймгийн санхүү хэлтсийн мэргэжилтнээс эхлээд Аймгийн Засаг даргын орлогч, Засаг дарга, УИХ-ын гишүүн, Сангийн сайд хийж явсан нэгэн. Жинхэнэ утгаараа ард түмнээсээ сонгогдсон Ерөнхий сайд. Дээрх төлбөртэй мэдээлэлд “Хуульч хүн л Ерөнхий сайд байх ёстой” утгатай зүйл байх юм. Ер нь яахаараа Төрийн өндөр албан тушаалыг заавал хуульч хүн хаших, бүх эрх мэдлийг авах ёстой гэж. Эдийн засаг ийм хүнд үед эдийн засгаа мэддэг, ард түмнийхээ амьдралыг мэдэрдэг хүн яагаад байж болдоггүй юм.

Энэ мэтчилэн хэвлэл мэдээлэл, сошиалаар худлаа мэдээлэл тарааж, хагалан бутаргаж буй нь хэн гээчийн бодлого вэ? Элгээрээ хэвтэх дөхсөн эдийн засгаа аврахаар зүтгэж буй Засгийн газрын ажлыг хийлгэхгүй, ОУВС-ийн хөтөлбөрийг зогсоож, Монгол Улсыг ядуу чигээр нь байлгах хүсэлтэй нь хэн бэ?

ЭХ СУРВАЛЖ: ANEWS.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж