Би Монголд дахин ирнэ

Хуучирсан мэдээ: 2017.04.20-нд нийтлэгдсэн

Би Монголд дахин ирнэ

Урин дулаан цаг ирж манайхыг зорих гадаадын жуулчид, бизнес эрхлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Улаанбаатар хот 2020 онд 2 сая жуулчин, 2030 он гэхэд 5 сая жуулчин хүлээн авах зорилт тавин ажиллаж эхэлсэн нь саяхан. Удахгүй энэ тоо бодит биеллээ олоход хүлээн авч байгаа зочид буудал, аяллын компаниудын үйлчилгээ чухал нөлөөлж байгаа гэхэд хилсдэхгүй.  Эдгээр гадаад жуулчдын монгол оронтой танилцсан сэтгэгдлээс дараагийн ирэх жуулчдад ихээхэн нөлөөтэй. Энэ талаарх сэтгэгдлүүдийг дэлхийн аялал жуулчлалын хамгийн том сайт болох www.tripadvisor.com-аас авсан мэдээллүүдээс харж болно. Энэхүү сайтад нэгэн бизнесмен аялагч  монгол оронтой тэр дундаа Улаанбаатар хоттой танилцсан сэтгэгдлийг хүргэе!

Би Герман улсаас Монголд анх удаа ирсэн жирийн нэгэн бизнесмен. Миний хувьд монгол дахь хамтрагч нартайгаа бизнесийн уулзалт хийхээр өөрийн баг хамт олноороо ирээд буцаж байгаа нь энэ. Монгол орны, Улаанбаатар хотын тухай интернетээс авсан мэдээллээс өөр зүйлгүй ирсэн миний хувьд үнэхээр сонирхолтой өдрүүдийг үдлээ. Ингээд төрсөн сэтгэгдлээ хуваалцъя!

Монгол дахь хамтрагч нартайгаа анх удаа эх оронд нь уулзаж байгаа болохоор ч тэр үү байрлах зочид буудал, унаа, уулзалт, хурлын төлөвлөгөө гээд бүхий л зүйлийг минь бэлтгэсэн байлаа. Энэ нь монголчууд үнэхээр найрсаг зочломтгой хүмүүс гэсэн бодлыг түрүүлсэн юм.  Ингээд амрахаар тэдний санал болгосон  Hotel Nine Зочид буудалдаа ирлээ дээ. Үүднээсээ л найрсаг угтагчийн инээмсэглэл хүлээн авч тав тухтай байх бүхий л нөхцөлийг бүрдүүлсэнд нь ихэд олзуурхав. Ялангуяа хотын төвдөө байрлалтай байсан нь маш их таалагдсаныг нуух юун. Байнгын хурал уулзалттай байсаар явах учраас цаг, зав хэмнэх жинхэнэ азтай завшаан байв. Их ажлынхаа хажуугаар олон жилийн түүхтэй Улаанбаатар хоттой танилцан, түүхийн үзвэр үйлчилгээний газруудаар нь ч бас ороод амжлаа.  Амралтын журмаар биш ажил амжуулах гэж ирсэн бидний хувьд  өнөөх буудалдаа хурал цуглаанаа хийхэд үнэхээр ая тухтай санагдав. Энэ газрын бас нэг таалагдсан зүйл бол амтат хоол. Бидний хувьд уулзалтын өмнөх эрч хүчээ шинэхэн халуун өглөөний цайнаас л авч байсан даа. Ийнхүү тав тухтай орчин, найрсаг үйлчилгээ, боломжийн үнэ, шилдэг байршилтай Hotel Nine-д байрласан хоногууд аятай тухтай өнгөрч бизнесийн уулзалт маань ч  амжилттай өндөрлөлөө.  Дахин ирж монгол оронтой, үзэсгэлэнтэй Байгалтай нь гэр бүлийн хамт тухтайхан уулзах хүсэл өвөртлөн гэрийн зүг явж байна.

Эх сурвалжийг www.tripadvisor.co.uk

Баярлалаа Hotel Nine

Баярлалаа Монгол ороон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж