Ойн нөхөрлөлүүдийн нээлттэй хаалганы өдөр боллоо

Хуучирсан мэдээ: 2017.04.24-нд нийтлэгдсэн

Ойн нөхөрлөлүүдийн нээлттэй хаалганы өдөр боллоо

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлыг хамгаалах, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх” төслийн нээлттэй хаалганы өдөр арга хэмжээг Булган аймагт зохион байгууллаа. Арга хэмжээнд сумдын удирдлагууд, байгаль орчны хяналтын улсын байцаагч, ойн нөхөрлөлийн дарга, идэвхтэн гишүүд хамрагдаж байна.

"Нээлттэй хаалганы өдөр”-өөр төслийн үзэл баримтлал, үйл ажиллагааны чиглэл болон өнгөрсөн хугацаанд хүрсэн үр дүн, танилцуулж цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон хамтын ажиллагааг танилцууллаа. Энэ оноос эхлэн 26 ойн нөхөрлөл төслийн үйл ажиллагаанд хамрагдаж байна. Өмнө нь хамрагдаж байсан аж ахуй нэгжүүд тодорхой сургалтуудад хамрагдаж үйл ажиллагааны төлөвлөгөөг хийж, ой цэвэрлэх, ойн дагалдах баялгийг ашиглан эцсийн бүтээгдэхүүн хийх шатанд ажиллаж байна.

Ой бүхий аймгуудын хувьд ойн дагалдах баялаг зүй бусаар ашиглах, хулгайн мод бэлтгэл, хууль бус ан агнуур хийх хэрэг элбэг гардаг. Үүнтэй тэмцэх үүднээс НҮБ-аас ойн тогтвортой менежмент төслийг хэрэгжүүлж, манай аймгаас загвар 3 нөхөрлөл сонгогдон тус үйл ажиллагаатай тэмцэж эхэлсэн. Үүний ч үр дүн гарч ойн санд гарах гэмт хэрэг, зөрчил 50 гаруй хувиар буурсан байна.

"Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээний хүрээнд нөхөрлөлийн дарга, гишүүд салбарын яам, аймгийн мэргэжлийн байгууллага, төсөл хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага, төлөөлөгчидтэй тулгамдаж байгаа асуудал, цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа.

ЭХ СУРВАЛЖ: BULGAN.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж