Спорт сонирхогчдын шимтэн унших дуртай “Таван цагариг” сонин хэсэг хугацаанд засварлаад байсан билээ. Тэгвэл энэхүү сонин дахин уншигчдын гар дээр очиход бэлэн болжээ. Тус сонин “Монгол ньюс” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж агсан, Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч агсан Ш.Отгонбилэг нарын санаачлагаар мэндэлтэй түүхтэй. Өөрөөр хэлбэл, 1995 оны дөрөвдүгээр сарын 22-д спортын төв хэвлэл “Таван цагариг” сонин олны хүртээл болж, спортын халуун үйл явдал, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж ирсэн юм. Тус сонины 22 насны ой маргааш тохиох бөгөөд та бүхэн долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт сониноо унших боломжтой.
Ч.БОЛ