Туул, Сэлбэ голын дагуу цэвэрлэгээ хийж байна

Хуучирсан мэдээ: 2017.04.22-нд нийтлэгдсэн

Туул, Сэлбэ голын дагуу цэвэрлэгээ хийж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Туул голын сав захиргаа хамтран яг одоо Туул, Сэлбэ голын эрэг дагуу цэвэрлэгээ хийж байна.

Байгаль хамгаалах сарын аяны хүрээнд эхлүүлсэн дээрх арга хэмжээнд Батлан хамгаалахын их сургууль, Иргэний нисэхийн авто бааз, Нийслэлийн боловсролын газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, “Сэрүүлэг” их сургууль зэрэг нийт 10 байгууллагын 2000 гаруй хүн оролцож байгаа юм.

Тэд “Рийвэр бийч” амралтаас зүүн тийш Баянзүрхийн гүүр, Хар усан тохойгоос Гачуурт тосгон, Сэлбэ гол, Дунд голын  нийт 875 га талбайг 4 хэсэгт хуваагдан цэвэрлэгээ хийж байна.

Удахгүй мод тарих их ажил эхэлнэ. Үүнээс урьтаж, их цэвэрлэгээ хийж байгаа нь цаг үеэ олсон чухал ажил болж буйг иргэд ч мөн хэлж, дэмжиж, оролцож байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж