
Усны бохирдлын гол шалтгаан нь сүлжээний хоолойн элэгдэл гэж TUV Rheinland-ын мэргэжилтнүүд үзэв. Мөн усны краныг цэвэрлэхгүй байгаа нь бохирдлыг үүсгэж буй гэнэ. Зарим тохиолдолд уснаас гэдэсний савханцар илэрч байлаа. Дөрвөн дээжээс уушигны өвчин өдөөгч легионелла нян илрэв. Бас бусад эмнэлгийн халдварын нянгууд ч илэрсэн байна. “Энэ бүгд нь дархлал муутай хүмүүст аюул учруулахаар” хэмээн TUV Rheinland-ийн микробиологч Валтер Дормаген (Walter Dormagen) хэлж байна.
Ш.МЯГМАР