Толгойт өртөөний вокзал дээр хоног төөрүүлж байсан хоёр хүүхэдтэй Г.Цагаандарь гэж залуухан эмэгтэйд тусламжийн гараа сунгах хүмүүс нэмэгдсээр байна. Хэд хоногийн өмнө тэрбээр амьдрах гэр оронтой болсон бол өнөөдөр дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг гардан авлаа. Эрхийн бичгийг “Боловсрол шинэчлэл-2017” үзэсгэлэн яармагийн үеэр Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуулийн захирал Г.Баярмаа гардуулсан байна. Мөн тус сургуулиас “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн тэргүүн Ц.Сувд-Эрдэнэд магистрт суралцах эрхийн бичиг гардуулжээ.
Т.НОМИН