Берлинчүүдийн гуравны нэг нь хана босгосныг зөвтгөжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Берлинчүүдийн гуравны нэг нь хана босгосныг зөвтгөжээ

Берлин хотын оршин суугчдын гуравны нэг нь 50 жилийн өмнө Берлины хана босгосныг ямар нэг хэм­жээ­гээр зөвтгөж байна. Үүнийг Berliner Zeitung сонины захиалгаар  Forsa институтаас судал­гаа явуулан тогтоожээ.

Асуугдагсдын 10 хувь нь хана босгосныг “маш зөв” гэж үзэж, өөр 25 хувь нь”зарим талаараа зөв” гэсэн байв. Тэгж хариулсан хүмүүс Зүүн Берлинчүүд байлаа. Тэдний 41 хувь нь хана босгосныг “алдаа” гэжээ. Харин хуучин баруун Берлинчүүд энд сөрөг хариултыг өгсөн ба тэд 69 хувь байлаа. Хоёр Герман нийлсний дараа энд амьдрахаар ирсэн хүмүүсийн 75 хувь нь хана босгосонд дургүй байв.

Берлины ханыг Зүүн Германы удирдлага Баруунд гарах гэсэн хүмүүсийн урсгалыг хаахаар босгосон байна. Хэсэг хугацааны дараа хана нь хилийн хамгаалалтын цогцолбор болсон байжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж