Өмнөд Африкийн нийслэл Претория хотоос холгүй автомашин осолдож, 19 хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Хотоос 70 орчим км зайд, Бронхорстспрут болон Верена суурингийн хоорондох замд бага оврын автобус ачааны машинтай мөргөлдсөн байна. Амиа алдсан хүүхдүүдийн дийлэнх нь шатаж буй автобусаас гарч чадалгүй, нас барсан тухай онцгой байдлын албанаас мэдээлжээ. Нас барсан 19 хүүхдээс гадна автобусны жолооч ослын газарт амиа алдсан байна. Өөр бусад гэмтэж, бэртсэн хүүхдүүдийг нэн даруй эмнэлэгт хүргэж, эмчилгээ хийж эхэлжээ.
Ослын шалтгаан одоогоор эцэслэн тогтоогдоогүй байна.
С.ЦЭЛМЭГ