“Дэрэн” өнгөрсөн жил “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн байраа урагшлуулж, “Холбооны цом”-ын мөнгөн медаль хүртсэн бол энэ жил илүү хүчирхэгжлээ.
Эхний жилээ наймдугаар байрт орж унах аюулаас мултарч байсан “Дэрэн”-ийн хөвгүүд өнгөрсөн жил медалийн тавцан руу ойртож тавдугаар байр эзэлсэн билээ. Тэгвэл энэ улиралд өнгөрсөн хоёр улирлынхаас илүү чадварлаг, жигд, туршлагатай бүрэлдэхүүнээр хүч үзэхээр байна. Учир нь дундын шугамдаа Монголын шилдэг хагас хамгаалагчдын нэг А.Чинзоригийг элсүүлж, довтолгоондоо өнгөрсөн жил “Унаганууд” клубийн мэргэн бууч болсон Канад легионер Райн Фантег нэгтгэжээ. Мөн “Улаанбаатарын Мазаалайнууд” клубийн хаалгач Б.Батмагнай, Серби хаалгач Милош Рничийг авч чухал чухал байрлалууддаа чадварлаг тоглогчид авлаа. Тиймээс өнгөрсөн жил “Хүрхрээ үндэсний лиг”-ийн тавдугаар байрт орж, “Холбооны цом”-ын мөнгөн медалийн хүртсэн “Дэрэн” энэ жил илүү том амжилт өөд зориглох нь дамжиггүй юм.
ЭХ СУРВАЛЖ: МХБХ