О.Болд-Эрдэнэ жюү жицүгийн ДАШТ-ийг шүүлээ

Хуучирсан мэдээ: 2017.04.21-нд нийтлэгдсэн

О.Болд-Эрдэнэ жюү жицүгийн ДАШТ-ийг шүүлээ

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабид хотноо жюү жицүгийн насанд хүрэгчдийн ДАШТ-д үргэлжлэн явагдаж байна. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа бөгөөд одоогоор пара, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд алт, мөнгө тус бүр гурав, хүрэл медаль хоёрыг хүртээд байна. Баг тамирчдын Монголын жюү жицүгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Болд-Эрдэнэ ахалж байгаа бөгөөд тэрбээр насанд хүрэгчдийн тэмцээнд шүүлтээр ажиллажээ.

Жюү жицүгийн насанд хүрэгчдийн ДАШТ маргааш өндөрлөнө.

Жюү жицүгийн пара, өсвөр, насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын баг алт, мөнгө тус бүр гурав, хүрэл медаль хоёрыг хүртээд байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж