Дөрөвдүгээр сарын 23-ны ням гаригт явагдсан Францын Ерөнхийлөгчийн эхний шатны санал хураалтаар 11 нэр дэвшигчээс хамгийн өндөр хувийг “Урагшаа” хөдөлгөөний тэргүүн Эммануэль Макрон, “Үндэсний фронт” намын тэргүүн, хатагтай Марин Ле Пен нар авлаа. Ингэснээр тавдугаар сарын 7-нд болох дараагийн шатанд өрсөлдөх болж байгаа юм.
Санал тооллогын урьдчилсан дүнгээр Макрон 23,8, Ле Пен 21,6 хувийн санал авсан байна. Удаад нь Бүгд найрамдах намын Франсуа Фийон 20,3, хэт барууны үзэлт улстөрч Жан-Люк Меланшон 19,6 хувийн санал авсан байна.
Өмнөх 2012 оны сонгуультай харьцуулахад францчуудын ирц өндөр буюу 80 орчим хувьтай байжээ. Нийт 11 нэр дэвшигчээс 50 хувийн санал авсан хүн байсан бол шууд Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлалтай байсан юм.
Францын уламжлалт том намын төлөөлөл санал авч чадаагүй анхны тохиолдол болж байна.
Санал хураалтын өмнө хэт барууны үзэлтэй хоёр нэр дэвшигч буюу Ле Пен, Меоаншон нар өндөр хувь авч магадгүй байсан юм. Үүнээс үүдэн санхүүгийн зах зээл эмзэг байсан бөгөөд Макрон хоёр дахь шатанд гарсан мэдээ еврогийн ханшийн өсгөөд байна.
А.ТУЛГА